iPhone Чихэвчээ үр дүнтэй ашиглах зөвөлгөө
Apple дагалдах хэрэгсэлүүдийн үйлдлийн систем ‘operation system’ маш тохиромжтой ажиллах чадвартай билээ. Apple өөрсдийн гаргасан чихэвчүүд i төхөөрөмжүүдтэйгээ маш нягт уяалдаа холбоотой ажилладаг юм бидний мэдэх дуу нэмж хасах товчлуур зарим тохиолдолд мөн хэрэгцээнд нөхцөлд ашиглах боломжтой хэд хэдэн давуу талууд байдаг юм.
ерөнхий 3 товчлуур байдагыг бид мэднэ.
Дуу нэмэх товчлуур
Камераалуугаа ороод дуу нэмэх товчлуу дээр дарах боломжтой ингиснээр зурагаа хөдөлгөөнгүй авах юм
Дуу нэмэх үндсэн үүрэг
Голын товч
Нэг удаа дарах
Голын товч дээр нэг дарснаар дуу болон видео дүрс бичлэг зогсоодог мөн ахин нэг удаа дарснаар үргэлжлүүлнэ тоглуулах боломжтой.
Харин тухайн дуудлагийг авахгүй таслахын тулд Голын товч дээрээ удаан дараад ’2 секунд хангалттай’ авахад дуудлага тасрах болно.
iPhone 4s болон түүнээс дээш iPhone-ууд Siri асаалттай үед голын товчоо удаан дарахад Siri ажиллах ба та Siri-эй холбогдсон гэсэн үг
Siri унтраалттай үед ‘voice control’ ажиллах ба чихэвчнийхээ микрофонд хандан үг хэлж болно дуу тоглуулах болон хэн нэгэнлүү залгах боломжтой
Хоёр удаа дарах
Голын товч дээр 2 удаа хурдан дарахад дараагийн дуу явах болно.Мөн нэг хурдан дараад 2 дахь даралт дээрээ удаан барьснаар тухайн тоглож байгаа дуу хурдан тоглох буюу гүйлгэж байгаа юм.
Гурван удаа дарах
Гурван удаа хурдан дарахад дуугаа урагш нь гүйлгэх бөгөөд өмнөх дуугаа ахин сонсох боломжтой.Мэдээж та нэг дуугаа дахин сонсохыг хүсэж байгаа бол дуу тоглуулагч ‘music app’ дээр repeat song тохиргоог хийж өгхөд хангалттай
Дээрх үйлдлийг дэмжих хэрэгсэл:
iPod shuffle 3 түүний дараагийн
iPod nano 4 түүний дараагийн
iPod classic (120GB, 160GB)
iPod touch 2 түүний дараагийн
iPhone 3Gs болон түүнээс дээш
Бүх төрлийн iPad
Мөн Macbook Pro , Air , Mac Pro , iMac дээр iTunes програмын тусламжтайгаар дууг алгасах гүйлгэх хаах дуу нэмж хасах боломжтой бд
Жич : дээрхи үйлдлүүдийг таны чихэвч гүйцэтгэж чадахгүй байвал эвдэрсэн эсвэл дуураймал чихэвч гэж ойлгож болно
URL: