Гитлерийн нууц ноёд… Хэн байсан бэ?
Түүхийг гүтгэн гуйвуулагчдыг хуурамч мөнгө үйлдэгсдийн нэгэн адил цаазалж байх ёстой.
М. Сервантес
Энэ номонд хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний амь насыг авч одсон, асар их үхэл хагацал, эвдрэл сүйрлийн аймшигуудыг авчирсан дэлхийн II дайныг хэн ямар зорилгоор яаж зохион байгуулж өдөөж энэ зорилгодоо Адольф Гитлерийг хэрхэн ашигласан тухай түүхэн бодит үнэнийг уншигч Тантай хамтран архивын материалууд болон нэрт судлаач эрдэмтдийн бичсэн түүхэн судалгааны бүтээлүүд дээр үндэслэн маш сонирхолтой байдлаар уншихад хялбар хэлбэрээр судлах болно.
Ер нь социализмын үед “ард түмнүүдийн хооронд дахь найрамдал, энхтайвныг хичээн эрхэмлэх” үүднээс энэ түүхийн олон олон бодит факт баримтуудыг дутуу дулимаг ярьж бичиж зааж сургаж байсан нь үнэн бөгөөд энэ нь 1990-ээд оноос энэ бүх түүхийг гүтгэх гүжирдэх боломжийг хөлсний үзэл сурталчид, түүхийг захиалгаар гүтгэн гуйвуулагчдад олгосон юм. Гэвч өнөөдөр энэ түүхийн чин үнэнийг, Гитлерийн нууц ноёдын цаад сэдэл далд зорилгыг ойлгож ухаарах, зөв дүгнэлт хийх ёстой цаг үе ирлээ! Учир нь түүхэн үнэн бол бид өнөөгийн байгаа энэ аж байдлаа эцсийн эцэст ойлгож сэхээрэх, гарцаа – ирээдүйгээ зөв олж харах, үнэнд тэмүүлж түүний төлөө тэмцэж амьдрахын үндсийн үндэс билээ.
Дэлхийн III дайн дэгдэж болзошгүй бодит аюул нүүрлэсэн өнөө үед одоогоос 70 гаруй жилийн өмнө болж өнгөрсөн энэхүү аймшигт дайны түүхэн бодит үнэнийг судалж ойлгож ухаарахыг, үүнээс сургамж авахыг одоогийн бүрэлдээд байгаа нөхцөл байдал биднээс хүн нэгбүрээс шаардаж байна. Энэ нь зөвхөн таны төдийгүй бид бүхний, Монгол улс үндэстний хойч ирээдүйн хувь заяа чухам ямар байхыг шийдвэрлэх шууд хүчин зүйл юм! Үүнд ямар ч эргэлзээ байхгүй ээ…
Яг одоогоос 70 жилийн өмнө 1945 оны 5-р сарын эхээр ЗХУлсын Улаан арми ба зөвлөлтийн ард түмэн энэ дайнд “холбоотон” нь болсон байсан Барууны гүрнүүдийн тусламжтайгаар Гитлерийн нацист Германы болон бүх европын фашист армиудыг эх нутгаасаа хөөн гаргаж ичээнд нь даран устгаж тэр үед тэдний улан доор орсон байсан европын ард түмнүүдийг нацизм-фашизмаас чөлөөлсөн төдийгүй, ингэж тэр удаа 27 сая хүнийхээ амь насыг золиослож байж бүх хүн төрөлхтнийг фашизм нацизмын төмөр савар доорхи үхэл сүйрэл, боолчлол мөхлөөс хэлтрүүлж өгсөн билээ.
Энэ дайны дараа 1946 онд хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигт энэ дайны буруутнуудыг – Гитлерийн нацист Германы цэргийн зарим гэмт хэрэгтнүүдийг үйлдсэн гэмт хэргүүдийнх нь төлөө Нюрнбергийн Олон улсын Дээд Шүүхээр шүүж тэдэнд зохих ялыг нь оноосон юм. Гэвч тэдгээр цэргийн гэмт хэрэгтнүүд бол энэ аймшигт дайныг гардан хийсэн, энэ аймшигт гэмт хэргийг үйлдсэн зөвхөн гүйцэтгэгчид байсан бөгөөд харин энэ дайныг бүүр эхнээс нь захиалсан, мөн зохион байгуулж турхирсан, эндээс асар их ашиг хонжоо олж гарсан жинхэнэ эзэд – Гитлерийн нууц ноёд – энэ дайны буруутнууд нь хөшигний ард сугаран үлдэж чадсан юм…
Өнөөдөр тэр үйл явдлуудаас хойш 70 жилийн дараа Барууны улстөрчид болон тэдний цаад эзэд нь болох санхүүгийн олигархууд одоо Европ тив болон Ойрхи Дорнодод нацизм-фашизмыг дахин амилуулж хүн төрөлхтнийг дэлхийн дайнд түлхэж байгааг бид бүхэн харж сонсож ажиглаж байгаа билээ. Тэд өнгөрсөн энэ дайны бүх хүнд хүчрийг үүрч гарч асар их гарз хохирол амсан байж энэхүү Агуу Ялалтыг байгуулсан ЗХУлс-ОХУлсын эсрэг одоо мэдээллийн элдэв гүтгэлэг дайралтуудыг зохион байгуулж мөн санхүү-эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авах, хил залгаа улс орнуудыг нь эзлэн авч түшиц газраа болгох, “ардчилсан” гэх Украйны засгийн эрхэнд илэрхий фашист-нацистуудыг гарган тавьж ОХУлс уруу турхирч дайн өдөөхөөр оролдож байгаа нь үнэн хэрэг дээрээ Барууны гүрнүүд ОХУлсын эсрэг – Евразийн ард түмнүүдийн эсрэг ээлжит түрэмгийлэл – дайн зарлаад байгааг нь баталж байгаа хэрэг юм. Англисаксууд ер нь бүх түүхэн туршдаа бусдын гараар/цусаар дайтахыг илүүд үзэж ирсэн “уламжлал”-тай бөгөөд тэд ийм “уламжлалт хороо найруулж” одоогийн энэ хүйтэн дайныг удалгүй халуун дайн болгон өргөжүүлэн өдөөхөөр зорьж байна. Үүгээрээ тэд өнөөгийн манай дэлхийг доларын бүрэн боолчлол дороо хийсэн Барууны үнэмлэхүй жанжлал, дангаар ноёрхлыг цаашид ч хадгалж байхыг, бусад улс үндэстнүүдийг хуурч мэхэлж цөлмөн хоосолж байгаа долларыг цаашид ч энэ хэвээр хадгалж үлдэхийг мөн дэлхийн бусад улс үндэстнүүдээс олон жилийн турш “цаасан” доллар, “цаасан” паунт стерлинг, “цаасан” еврогоороо сольж үнэгүй шахуу зээлээр аваад тансаглаад хэрэглэчихсэн асар их өрөө ингэж цайруулахыг зорьж байна… Өнөөдөр АНУлс 18,3 их наяд долларын өртэй, Европын холбоо 17 их наяд еврогийн өртэй байгаа бөгөөд тэд энэ асар их зээлээ төлөх ямар ч шансгүй болчихоод байгаа билээ…
Ер нь аливаа дайн, тэр тусмаа дэлхийн хэмжээний, олон улс үндэстнүүдийг хамарсан дайн юуны өмнө хөрөнгө баялагийг нь, байгалийн болон хүн ардынх нь боломжуудыг нь элдэв аргаар булаан авахын төлөө, өрсөлдөгчдийгөө эдийн засгийн бүслэлтэнд шахан оруулж хөгжил дэвшлийг нь улдан чангааж эрхшээлдээ оруулах зорилготой байдгийг, харин коммунизм-ардчилал-либерализм гэх мэт үзэл сурталын нэр хаяг шошго бол энэхүү цаад сэдэл, зорилгуудыг нь жирийн олониос нуун халхалж тэдний түр зуурын бухимдал, хүндрэлүүдийг энэхүү тэмцэлдээ ашиглах гэсэн зорилготой, харийн хоосон “инээсэн” баг нь гэдгийг бид ойлгож ухаарах ёстой цаг ирээд байна.
Түүхэн шинэ ном хэвлэгдэн та бүхний гар дээр очиход одоо бэлэн боллоо!
Энэ ном Интер мөн Мир номын сүлжээ дэлгүүрүүд болон Билэг их дэлгүүрийн номын худалдаанд бий.
Судлаач Х.Болорболд
URL: