Машиныхаа тээшинд эхнэрийнхээ цогцосыг хийгээд явж байжээ

20150304_151631

Өнгөрсөн мягмар гаригт 16:20 цагт СХД-ийн 29-р хороонд байрлах “Хөрс” худалдааны төвийн гадна “Тоёото приус” маркийн автомашины тээшнээс 27 настай эмэгтэйн цогцос олджээ. “Тоёото приус” машины тээшинд хүн байна, хүүхэд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу шалгахад хүүхдийнх биш насанд хүрсэн эмэгтэйнх байжээ.

Нас барсан эмэгтэйг шалгаж тодруулсанаар БЗД-ийн 18-о хороонд оршин суудаг 27 настай иргэн Б гэгч байсан бөгөөд түүнийг гадны нөлөөтэй амь насыг нь хорлосон байжээ. Эмэгтэйн цогцосыг хийж явсан машины эзэн нь түүний нөхөр болох нь эх сурвалжийн мэдээллээр батлагдсан байна.

Уг хэргийн сэжигтнээр Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.

Талийгаач эмэгтэйн хүзүүнд боосон ул мөр байсан гэж эх сурвалж хэлсэн бөгөөд одоогоор хэргийг СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих