Баруун хилийн боомтоор чонын арьс, чулуу гаргах гээд баригдлаа

527-1430792228d36a0824848883bf3cd9583a765b0f67_L

Монгол улсын баруун хилийн Булган авто замын боомтоор дөрөвдүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын гурван иргэн  хил нэвтрэх үедээ 15 кг байгалийн чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна.

Энэ хууль бус үйлдлийг хилчид илрүүлж, гаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын иргэн Б нь “ХОҮ 48-14″ улсын дугаартай автомашинд чонын арьс хоёр ширхэг, бугын эвэр нэг ширхэг, цагаан өнгийн байгалийн чулуу 30 кг-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүлэн Булган сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгөөд байна. /сонин.мн/


URL:

Сэтгэгдэл бичих