12 настай охиныг дайрсан цагдаад ял оноолоо
Долоон буудлын замд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын “СЭҮ 00-23” улсын дугаартай машин урсгал сөрж, хурд хэтрүүлэн яваад 12 настай охиныг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан билээ. Тэгвэл өнөөдөр Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагч Ц.Ууганбаатарт холбогдох хэргийг хяналаа. Шүүхээс 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон шүүгдэгч Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оногдуулжээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: