Ч.Цэлмүүний нөхөр жолоо барих эрхээ хоёр жилээр хасуулах уу

10e27850b3ae9304eoriginal“Universe best songs” тэмцээний Гранпри шагналт, 2008 оны оюутан мисс, биохимич мэргэжилтэй дуучин Ч.Цэлмүүн гэх бүсгүй сүүлийн үед олны анхааралд байх болсон.

“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” зэргээр уралдаан тэмцээнд оролцож өвөрмөц хоолойгоороо олны танил болсон тэрбээр Н.Алтансайхан гэх залуутай хайрын романс үүсгэн мөн л дуулиан тарьсан хурим хийж байв.

Тэгвэл эхнэрийнхээ клипийг өөрийнхөө мэдлийн 100, 200, infiniti XQ зэрэг машинуудаар чимж гангардаг, инстаграм хуудаснаа өөрийнхөө машин, эзэмшдэг буугаараа гангарсан зургаа оруулан баярхах болсон Н.Алтансайхан саяхнаас маяктай тэргээр гангарч байгаад цагдаагийн ажилтнуудад баригдсан сурагтай. 80-50 УНҮ гэсэн улсы дугаартай маяктай машиных нь зургийг анх нэгэн жиргээч авч твиттерт оруулснаар энэ хэний машин бэ гэсэн эрэлд гарсан.

Тэгвэл Б.Батчимэг гэх хүний мэдэлд байдаг энэхүү машиныг Н.Алтансайхан унадаг нь батлагдаж Лицензийн төвөөс уг машиныг маяк эзэмших зөвшөөрөлгүй гэдгийг зарлажээ. Ингэснээр хууль бус үйлдэл хийж, хуурамчаар маяк ашигласан Н.Алтансайхан төд удахгүй жолоо барих эрхээ хоёр жилээр хасуулж магадгүй болоод байна.


Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

URL:

Сэтгэгдэл бичих