Эгч, дүү хоёр оюуны өмчийн хууль зөрчиж, дуу хулгайлжээ
Манайд оюуны өмчийн хулгай газар авч гаарсан бөгөөд нийтийн дуучдад дуу олдохгүй болохоор ахмад үеийнхээ уран бүтээлчдийн дууг өөрсдөөс нь гуйж, зөвшөөрөл авахгүй дахин ингэж дуулж байгаа нь нөгөө л оюуны өмчийн хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа юм.
Эгч дүү дуучдын хувьд хүний уран бүтээл хулгайлж дуулчихаад санаа зовсон шинжгүй байгаа нь зарим нэг сонсогч фэнүүдийн дургүйцлийг ихэд хүргээд байгаа бололтой. Даргын суудалд суусан Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ тэдэнтэй хатуухан хариуцлага тооцох эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.
Дашрамд сонирхуулахад, эгч дүү хоёр дуучдын хувьд хамтдаа хийсэн уран бүтээл бараг байхгүй бөгөөд өнгөрсөн 2012 онд “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны дууг хамтран дуулсан ч сонсогчдын сэтгэлд, чихэнд нэг их хүрэлгүй бүдгэрсэн гэхэд болно. Тэгвэл хоёр дахь уран бүтээл болох “Хонхны нулимс” дуу нь хаврын улиралд цаг үеэ олж оюутан, сурагчдын дуулах, сонсох дуртай дуу болчихоод байгаа юм. Гэхдээ Гавьяатаас дутуугүй сайн дуулсан гэж байгаа ч гайтай юм шиг оюуны өмчийн тухай асуудлаар хэл амны “бай” болж эхэлжээ. /викимон.мн/
URL: