Шинэчлэлийн Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр яагаад хангалтгүй биелэв

Н.Алтанхуяг даргатай Ардчилсан нам УИХ-д олон суудал авсан даруйдаа, Засгийн газраа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтран байгуулсан. Тэд мөрийн хөтөлбөрөө гаргаж, эрүүл, аюулгүй орчинтой, эрдэм боловсролтой монгол хүнийг бий болгох зорилгуудыг тавьж, ард түмэнд сайхан амлалтыг өгч байв.

uls_55495b4f3adc2_1

Харин Засгийн газар ажиллаад гурван жилийн нүүрийг үзлээ. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нь 2014 оны эцсийн байдлаар 46.2 хувьтай гарсан дүнг байнгын хороон дээр гишүүд хэлэлцсэн юм. Засгийн газрын үйл ажиллагаа төгсгөлийн шатандаа орчихсон яваа энэ үед эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн, төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй, аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрэв. “Ажил орлоготой монгол хүн” хөтөлбөрийн биелэлт бодит байдал дээр иргэдийн амьдралд яагаад эерэг дүн авчирч чадсангүй вэ. Энэ бүх хангалтгүй ажлын үр дүнд юу нөлөөлөв. МАН-аас бусад намууд хамтарч, Засгийн газарт өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрийг нэгтгэж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн ажилласан. Гэтэл биелэлээ олоогүй нь тухайн үед Засгийн газрыг удирдаж, бодлого тодорхойлж байсан хүмүүсийн алдаа юу, аль эсвэл ажил гүйцэтгэгчдийн буруу юу.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг авч үзэхэд “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр-51.5, “Эрүүл Монгол хүн”-42.4, “Эрдэм боловсролтой монгол хүн”-48.3, “Аюулгүй орчинтой монгол хүн”-39.6, “Эрх чөлөөтэй монгол хүн”-47 хувийн биелэлттэй гарчээ. Харин бусад үндсэн зорилтын талаарх бодлогын хэрэгжилтийн тухайд 34-48 хувьтай гарсан байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 300 гаруй зүйл заалт, том зорилт тавьснаас 200-гаад нь 50 хувь хүрэхтэй үгүйтэй явж байгаа нь нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Ялангуяа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжихгүй гэв. Тэд хэлэхдээ “шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ гэсэн ч өнөөг хүртэл биелэгдэхгүй байна. Бодит байдал дээр бараа бүтээгдэхүүний үнэ 20-80 хувиар өссөн ч цалин 8-10 хувиар л нэмэгдсэн. Зээлийн хүүг бууруулж нэг орон тоонд оруулах, ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь шатны шинэчлэл хийх гэх мэт баялаг бүтээгчид, ард иргэдэд хэрэгтэй олон заалт хэрэгжээгүй. Татварын орлого сүүлийн хоёр жил 1-1.3 их наядаар тасарсан. Үүнийг дагаад татварын хяналт шалгалт, дарамт нэмэгдэж, акт дөрөв дахин, торгууль зургаа дахин өссөн. Бүртгэлтэй 51 мянган аж ахуйн нэгжийн 24 мянга нь л үйл ажиллагаа явуулж байна. Үүний11200 нь татварын хяналт шалгалтад өртөж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа” гэж шүүмжилсэн. Энэ ч үүднээсээ уг бодлогыг дэмжихгүй гэсэн юм.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл гэж байсан. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрыг удирдан ажиллаж байсан учир Засгийн газрын хангалтгүй биелээд байгаа гэх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хариулт өгөх хүн мөн. Засгийн газрын мөрийн хөтөлбөр яагаад хангалтгүй биелэсэнд тэр хариулт өгөх учиртай болов уу.

Ц.Цацрал


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 May 2015

Алтанхуяг сөнөтүгэй

Нэр: Anonymous Огноо: 6 May 2015

балиар новш ичих нүүрээ элгэндээ наасан хулгайч ЕС-н суудлаа өгөхдөө яаж тэнэгтэж жүжиглэж байгааг нь бодхоор дургүй хүрээд байхын

Нэр: ЗОЧИН Огноо: 6 May 2015

ТЭР ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ НЬ ШОРОНГИЙН ТЭНЭГ ГАЖ ДОНГОО АМЬДРАЛЫН УХААНААР СОЛИХ ЦАГ БОЛСОН ХҮН БАЙНА ДАА ГЭЖ

Сэтгэгдэл бичих