Жүжигчин Б.Тамирын экс амраг шинэ хайртай учирчээ

watermark.phpУДЭТ-ын жүжигчин, найруулагч Б.Тамиртай эхлүүлсэн амрагийн харилцаагаараа олны танил болсон жүжигчин Н.Мөнхсоёл сүүлийн үед тун ч эрэлттэй байгаа.

Кино урлаг төдийгүй телевизийн салбарт хүчин зүтгээд тун завгүй байгаа тэрбээр хайр дурлалыг хойш тавьсан хэмээн мэдэгдэж байсан.

Тэгвэл авьяаслаг жүжигчин бүсгүй шинэ хайртай учирснаа олонд “зарлалаа”. Тодруулбал, тэрбээр цаг бэлгэнд авсан бөгөөд энэ тухайгаа “Үнэхээр супер гэнэтийн бэлэг. Хайртдаа маш их баярлалаа. Дандаа баярлуулж, эрхлүүлж байдагт чинь хайртай шүү” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Ямартай ч жүжигчин бүсгүй гэнэтийн бэлэг барьдаг шинэхэн хайртай учирчээ. Дашрамд дуулгахад, тэрбээр өмнө нь Б.Тамиртай ид халуухан байхдаа амрагтаа цаг бэлэглэж байсан юм. Тэгэхээр жүжигчин бүсгүйн дуртай бэлэг нь бугуйн цаг бололтой.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих