Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

11206567_416549701855642_3464784686707271774_o

Хууль зүйн сайд Д. Дорлигжав 5 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ноён Элчин сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 60 жил, Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойн хүрээнд 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын талаар товч танилцууллаа. Мөн уулзалтын үеэр сайд нар энэхүү айлчлалаар хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрийн талаар харилцан санал солилцлоо.


URL:

Сэтгэгдэл бичих