”Жигүүр ХХК”-ны согтуу жолооч осол гаргажээ

1g2lsodr7lg86qrj1dtjl88nsm БЗД-ийн нутаг Доржийн гудамж Монелийн уулзварт “Жигүүр ХХК”-ны “Мazda Demio”  маркийн маркийн авто машины жолооч Т нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноос “Nissan Tida” , “T.Succeed”  маркийн авто машинуудтай мөргөлдөж зорчигч 59 настай эрэгтэй А гэмтсэн байна.

 

Мөн ЧД-ийн нутаг Хайлаастын зам, Гялгар захын урд замд H.Starex  маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 50 настай эрэгтэй  Г-г мөргөж гэмтээсэн, явган зорчигч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ноцтой саад бэрхшээл учруулж байгаа шалтгааны нэг бол жолооч согтууруулах ундаа (архи, пиво, айраг, дарс гэх мэт) уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй явдал юм. Жолооч хүний уусан ялимгүй согтууруулах ундаа наад зах нь авто машин, барилга байгууламж, эд хөрөнгө, цаашлаад өөрийн болон гэм зэмгүй хөдөлгөөнд оролцогч эрдэнэт хүний амь нас, бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудыг өдөр тутамд эрсдэлд оруулж эрүүл мэндэд юугаар ч нөхөж баршгүй хор хохирол учруулдаг.
Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 12-р зүйлийн 1, 2 дугаар зүйлд “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь  найз нөхөд, гэр бүл, хамт олноороо  нийлэн архидан согтуурах, хамт архи уусан хүмүүс нь тухайн жолоочийг хий хөөрөгдөх, нийлж дарвих, итгэл найдварыг үзүүлдэг энэ нь хожим нь ямар муу үр дагавар авчирдагийг ухаарахгүй байна мөн  явган зорчигч нар нь биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож замын зорчих хэсэг дээр суух, хэвтэх, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулснаар амь нас эрүүл мэндээрээ хохирсоор л байна. Ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг иймд согтуугаар тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой. Ингэснээр та өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж чадна.

 

Д.Ундрах /24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих