Улстөр, бизнесийн нэр нөлөөтэй 17 хүн хоригдож байна
Өөрсдийн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан хэргээр төрийн өндөр албан тушаалтнууд аавын хаалга татсан хэрэг цөөнгүй бий. Тухайлбал, хотын дарга асан Н.Батбаяр, татварын Ч.Гансүх, Ашигт малтмалын Д.Батхуяг, МИАТ-ын удирдлагууд болох Ц.Орхон нарыг нэрлэж болно. Тэгвэл хорих ангид одоогоор улс төр, бизнесийн нэр нөлөөтэй 17 хүн ял эдэлж байна.
Тэд бусдын адил нөхцөлд байгаа. Хорих ангийн даргын тушаалаар баталсан хөдөлмөрийн хуваарийн дагуу аж ахуй үйлчилгээнд сахиул, тогооч болон бусад ажлыг хийж байна. Эрүүл мэндийн хувьд эмнэлгийн үйлчилгээг тухай бүр авч байгаа. Бусад ялтнуудаас давуу эрх эдэлсэн зүйл байхгүй гэдгийг прокурорын эх сурвалж хэлэв. /викимон.мн/
URL: