Улаан пансан тэрлэг (өгүүллэг)
- Охиндоо нэг сайхан тэрлэг хийлгэж өгье. Алтан Москвад сургуульд явж байгаа хүн сайхан монгол дээлтэй явалгүй яахав. Муу аав нь байсан бол яасан их баярлах бол доо.
- Дээлээр яах юм бэ ээж ээ. Торго морго олдохгүй. Тэгээд ч хичээлдээ юугаа өмсөнө гэж байхад юун дээл мээл вэ, ээж.
- Ромбоо зүүхдээ дээлээ өмсдөг юм байна лээ шүү дээ.
- Хаа ч байсан ромбо зүүх. Дөнгөж нэгдүгээр курст явах гэж байхад.
- Их дэлгүүрийн өндөр үнэтэд дугуй хээтэй сайхан ухаа улаан хятад торго байна лээ.Дөрвөн зуу байхад миний охинд тэрлэгний торго авч ахүрнэ. Миний охин ч нуруулаг хүн шүү гээд ээж нь охиноо бахдан харна.
- Юу? Дөрвөн зуу? Тэгээд хийлгэх хүндээ баахан мөнгө өгнв. Эмжээрийн хоргой, дотор авна гээд бараг зургаа, долоон зуу болох нь. Тэр мөнгөөрөө захаас ганц жийнс авч өмсөөд явмаар байна, ээж минь.
Эхийн санаа үрд үрийн санаа ууланд гэж…
…Үүрийнтуяа дээврийн хонгилын муу өрөөндөө бодолд автан суухдаа зургаан жилийн өмнө ээжтэйгээ гал тогооныхоо өрөөнд суучихаад ийнхүү ярьж байснаа нэхэн санаж өөртөө гомдож, гэмшихийн хажуугаар элэг зүрх эмтрэм гунигт автаж байлаа. Хоёр жилийн өмнө ээж, дүү нар, эх орон, элгэн саднаа гэх хамаг ухаан бодлоо умартаж, ганцхан зүрх сэтгэлдээ захирагдан хайртай залуугаа дагаад Москвагийн онгоцноос бууж байхад долдугаар сарын нов ногоон Ром хот газрын диваажингийн дүрээр угтаж билээ. Харин енөөдөр Үүрийн туяа энэ харь газрын диваажингийнхаа нэгэн бөглүү мухарт цагаачид хөлхөлдсөн ядуусын хорооллын хамгийн доод зиндаанд орчихсо”» зчсаардгэхдээврийн умгар мууөрөөндтолгой хоргол’ >айна. Эргэн тойронд грек, перс, афган, польш,
Ч-…. ДУУ цагаачдын харь хэлээр шулганалдах, хажуу өрөөний аргентин эр эм хоёрын чанга чангаар хэрэлдэх, аль нэгэн өрөөнд хүний нутагт төрсөн золгүй нялх амьтны ээрэн бархирах, гудамжны чимээ шуугиантай холилдон ганцаардал, харамсал гунигаар өвдөн ёолж буй эмзэгхэн сэтгэл рүү нь мэсээр хатгах мэт тээртэй байлаа.
Монголоор ярихыг л ганцхан удаа сонсох юм сан…
Энэхүү сайхан зохиолыг сонсохоор орууллаа.
Б.Шүүдэрцэцэг
URL: