Төрсөн охиноо хөнөөсөн Т.Цогт 3-5 жилийн ял авч, хойд эх Г.Маралмаа цаазын ял авч магадгүй

aluurchin-etseg

Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй.

Эл хэргийн сэжигтнүүд болох төрсөн эцэг Т.Цогт, Г.Маралмаа нарын мөрдөн байцаах явц дуусч хэргийг прокурорт шилжүүлсэн билээ. Мөрдөн байцаалтын үед охиныг зодож байсан гэрчийн мэдүүлэг байхгүй учир Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр, шилжүүлсэн байна. Энэ зүйл анги нь бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

Харин хойд эх Г.Маралмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгагдаж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц хэрцгий аргаар хөнөөсөн бол 15-25 жил, эсвэл цаазын ялаар шийтгүүлнэ гэж заажээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй бөгөөд энэ сарын 15,16-ны өдрүүдэд хурлын тов шийдэгдэх юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: Anonymous Огноо: 5 May 2015

mongold tsaaz gej bhgui bizdee

Нэр: Anonymous Огноо: 6 May 2015

Хууль ч гэж гууль юмаа. Нүдэнд тэр жаахан охин яаж орилж зовж тарчилж байгаа нь дүрслэгдээд байдаг юм. Алуурчдад гишгэх газар байхгүй байхаар хуульчлах ёстой. Ядаж тэднийг төр нь цаазалдаггүй юмаа гэхэд бүх насаар нь хорьж шийтгээчээ. Эс тэгвээс ийм хэрэг үйлдэгчид олшрох болно шүү. 3-5 жил юу юм бэ. Ц.Элбэгдорж өөрийн нэр хүндээ олон улсын хэмжээнд зохиомолоор өндөрсгөж олон улсын байгууллагад өндөр алба хаших замаа л засахыг бодож байгаа нь нууц биш юм. Магадгүй нэгэн цагт С.Зоригийн хэрэг ч илэрэх юм билүү. Цаазын ялгүй болох гээд байгаа юм бол ийм нэр нүүргүй алуурчдыг нийгмээс нэгмөсөн тусгаарлах арга нь бүх насаар нь хорих хувилбар мөн. Иймд эдгээр алуурчдад бүх насаар нь хорих ял өгвөл таарна. Эс тэгвээс ард түмэн үгээ хэлэх болно шүү. Тэр хүүхэд дайрч алсан цагдаагийн жолоочид ямар ял өгч байна. Хууль хяналтынхан арай л дэндэж байна даа.

Нэр: БАГШ Огноо: 7 May 2015

Төрийн хууль үйлчилддэггүй юм гэхэд тэнгэрийн шийтгэл гэж бий.Гарч ирвэл амьд яваадаа харамсах болно.

Сэтгэгдэл бичих