Манай цэргүүд Москвад шөнийн парадад оролцлоо
Москвагийн Улаан талбайд энэ сарын 9-нд болох дэлхийн II дайнд нацист Германыг ялсны 70 жилийн ойн парадын ээлжит бэлтгэл урьд шөнө боллоо. Шөнийн парадад ОХУ-аас гадна Монгол, Азербайжан, Армени, Белорусси, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Сербийн цэргийн албан хаагчид хайрцаглан алхжээ. Манай цэргүүдийг орж ирэхэд дайны үеийн хамгийн алдартай дуу “Катюша” эгшиглэж эхэлсэн байна. Сүрт жагсаалын сүүлийн, ерөнхий бэлтгэл энэ сарын 7-нд болох ажээ. Шөнийн парадын видео бичлэгийг сонирхуулж байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сайхан харагдаж байна. 70-80-аад оны цэргүүдтэй харьцуулахад арай л дутмаг юм шиг. Магадгүй дүрэмд өөрчлөлт орж, алхалтын зай багассан ч байж магад. Өлмий өргөлт бага харагдах юм. Сургалт нь, дүрэм нь тийм болоо биз дээ. Гэхдээ л дажгүй ээ.