АХБ БАЛБАД 300 САЯ ДОЛЛАР НЭМЖ ХАНДИВЛАХААР ШИЙДЖЭЭ

ee12dc853acd4a9fd4768237ed885309_L

Өнгөрсөн сарын 25-нд хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Балбын сэргээн босголтын ажилд 300 сая доллар нэмж хандивлахаар Азийн хөгжлийн банк /АХБ/ төлөвлөжээ.

АХБ Азербайжанд өнгөрсөн бямба гарагт болсон жил тутмын бүгд хуралдааныхаа үеэр Балбад зориулан яаралтай тусламж үзүүлэх хуралдааныг зохион байгуулсан байна.

Уулзалтад 25 улсын төлөөлөгчид, тэдний дотор Японы Сангийн сайд Таро Асо оролцжээ. Тэд Балбад тусламж нэмж үзүүлэхээр шийджээ. Тус банк Балбад хэдийн 200 сая гаруй доллар өгсөн юм.

 

Санхүүжилтийг эвдэрч, нурсан зам талбай, сургуулиудыг засахад зарцуулах аж.


URL:

Сэтгэгдэл бичих