Монголд усан спортын олимпийн аваргууд төрөх нь

 

5e3f9vn3njqug4tllkie6ff784

-“Эрдмийн баяр”-аараа олимпийн стандарт бүхий Монголын анхны 50 метр урт усан санг нээв-

Тэд дуулна, хуурдана, хөгжимдөнө, бүжиглэнэ, зурна чиг. Ерөөс тэдэнд чадахгүй зүйл алга. Энэ бол Орчлон олон улсын сургуулийн сурагчид. Тэд бүтэн жилийн хугацаанд юу сурсан, мэдсэнээ аав, ээж, багшдаа тайлагнаж, “Эрдмийн баяр”-аа тэмдэглэж буй нь энэ. Харин эцэг, эхчүүд тайзан дээр гарсан хүүхэд шигээ л сандран, бас баярлаж байгаа нь илт. “Төд дэх эгнээний тэр хүүхэд манай хүү шүү дээ” гэх ярианы өнгө Орчлон сургуулийг сонгосон нь алдаагүй, оножээ гэдгийг  нь илтгэнэ.

14 жилийн тэртээ МУИС-ийн хичээлийн III байр, Спортын төв ордонд танхим түрээслэн 11 анги, 21 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус сургууль өдгөө Монголдоо эрэлттэй сургуулийн нэг болж чадсан. Нөгөөтэйгүүр хувийн гэхээсээ илүү улсынхаа нэрийг дэлхийд таниулж байгаа сургууль юм. Кембрижийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэйгээ хослуулан, англи, монгол хэлээр сургалтаа явуулдаг учраас сурагчид нь сургуулиа хос үнэмлэхтэй төгсөн гадны нэр хүндтэй, томоохон сургуулиудад элсэн суралцдаг. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангидаа элсүүлэхээр төлөвлөсөн хүүхдүүдээс хэд дахин олон хүүхэд бүртгүүлж, эцэг эхчүүдийн хүсэлтэд тулгуурлан салбар сургуулиа Сүхбаатар дүүрэгт байрлах хуучин байрандаа байгуулахаар болсноос тэдний эрэлт, хэрэгцээг харж болмоор.

2014-2015 оны хичээлийн жилд тус сургуулийнхан 1300 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн 15,300 гаруй ам.метр талбай бүхий цогцолбороо ашиглалтад оруулж, 40 бүлэг, 261 багш, ажилтан, 1256 сурагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх нас болон бага, дунд, ахлах ангийн хүүхдийн сургалтын онцлог, физиологи, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, иж бүрэн энэхүү цогцолборт М-Си-Эс Групп хөрөнгө оруулж, 50 тэрбум гаруй төгрөгөөр байгуулжээ. Үүгээр зогсохгүй тус сургуулийнхан “Эрдмийн баяр”-аа тохиолдуулан 250 хүний суудалтай урлагийн театр болон дэлхийн жишигт нийцсэн олимпийн стандарт бүхий Монголын анхны 50 метр урт, гурван замтай усан сангийнхаа нээлтийг хийв. Бага наснаасаа эхлэн энд суралцаж бэлтгэл сургуулиулалт хийсэн тамирчид дотроос манай улсын ирээдүйн усан спортын  олимпийн аваргууд төрөх нь дамжиггүй гэж бодож байна.  Харин урлаг, гоо зүйн боловсрол олгоход зориулсан мэргэжлийн тоноглол, тохижилт бүхий шинэ театрын жаврыг үргээж, авьяаслаг 600 гаруй сурагч урлагийн үзүүлбэр үзүүллээ.

Дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх зорилготой Орчлон сургуулийн багш нар хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлаг, спортоор дамжуулан бүх талын боловсрол, хүмүүжил олгохоор ажилладаг. Энэ нь ч үр дүнгээ өгч сурагчид нь улс, олон улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд жил бүр амжилттай оролцон, олон улсын физикийн олимпиадад мөнгө, математикийн олимпиадад хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн морин хуур, ятгын дугуйлангийн сурагчид Ардын хөгжимчдийн улсын уралдаанд амжилттай оролцсон. Мөн усан спортын улсын рекордын эзэн, сагсан бөмбөгийн улсын аварга баг, өсвөрийн шатрын дэлхийн аварга эднийхээс төржээ.

 

Ш.Соёлзул: Дүүрэг, хот, улсын чанартай олимпиадуудаас 400 гаруй медаль авсан

Энэ үеэр Орчлон олон улсын сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Соёлзулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай хамт олонд “Эрдмийн баяр”-ын мэнд хүргэе. Энэ хичээлийн жилд олон бүтээн байгуулалт хийсэн бололтой. Тийм үү?

-Баярлалаа. Бид 14 дэх удаагаа “Эрдмийн баяр”-аа тэмдэглэж байна. Энэ хичээлийн жил нөр их хөдөлмөр, бүтээн байгуулалт, амжилтаар дүүрэн байлаа. Манай хамт олон хичээлийн хоёр байр, цэцэрлэгийн байр, 162 хүний суудалтай спорт заал, нэг дор 250 хүүхэд хооллох танхим, Монголын анхны 50 метр урт усан сан болон урлаг театр ашиглалтад оруулж, хүүхэд сурах нөхцөл боломж, таатай орчныг цогцоор нь бүрдүүллээ. Түүнчлэн хүүхдүүд маань дүүрэг, хот, улсын чанартай олимпиадуудаас 400 гаруй медаль авч, Кембрижийн олон улсын шалгалтуудаа амжилттай өгсөн. Мөн Москва хотноо болсон олон улсын математикийн олимпиадад сайн оролцсон, Улаанбаатар хотын олон улсын сургуулиудын дунд зохиогддог мэтгэлцээний тэмцээнийг хоёр дахь жил дараалан аваргалсан гээд амжилт бүтээл арвин байлаа.

- Танай сургуулийг сонгосноор хүүхдэд ямар давуу тал бий болох вэ?

-Манай сургууль хос хөтөлбөрийн сургалттай. Энэ нь төгсөгчид маань Монголын бүрэн дунд боловсролын гэрчилгээнээс гадна Кембрижийн олон улсын боловсролын үнэмлэхтэй төгсөнө гэсэн үг. Түүнчлэн бид хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх орчин бүрдүүлж, хүүхдүүдээ урлаг спортоор хөгжүүлэн, амьдрах ухааны сургалт зохион байгуулдаг. Мөн академик сургалтаас гадна морин хуур, ятга, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн боловсролыг олгохын зэрэгцээ шатар, сагсан бөмбөг, гар бөмбөг, керамик, уран зураг, оёдол эсгүүр, техник технологийн дугуйлан, сонгон хичээллүүлж байна. Ирэх зургадугаар сарын 3-8-нд II-V ангийн  сурагчдаа “Найрамдал” зусланд, VI-XI ангийн сурагчид Дархан-Уул аймгийн “Зулзаган” зусланд амьдрах ухааны сургалтад хамруулахаар төлөвлөсөн.

-Төгсөгчдийнхөө амжилтаас дурдвал?

-Бид 12 удаагийн төгсөлтөөр 380-иад хүүхэд төгсгөсөн. Тэд 100 хувь их, дээд сургуульд хамрагддагаас 70 гаруй хувь нь гадаадын их, дээд сургуульд суралцдаг төдийгүй олонхи нь  40-100 хувийн тэтгэлэгтэй сурдаг. Зөвхөн өнгөрсөн жилийн төгсөгчдөөс дурдвал Б.Хулан, Д.Будмондэ нар маань 100 хувийн тэтгэлгээр АНУ-д, дэлхийн тэргүүлэгч сургуулиудад суралцаж байгаа бол саяхан Б.Бүжин маань Монгол Улсын Засгийн газраас олгодог дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэгчдийн тэтгэлгийн эзэн боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих