Занданшуулсан шарилыг нуун дарагдуулж байсан Д.Энхтөрд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Д.Энхтөр гэгч нь 2014 оны 10 дугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг /булш сүйтгэх/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.
Энэ хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хэргийг шилжүүллээ.
URL: