С.Баяр АТГ-т ханджээ
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярыг гадаадад олон тэрбум ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй гэж баримтаар мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар С.Баяр АТГ-т хандаж, өөрийгөө шалгуулах хүсэлтээ илэрхийлжээ.
Тэрээр хүсэлтдээ “Санжаа овогтой Баяр намайг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Оюутолгой” компанийн гэрээг батлуулж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига, хээл хахууль авсан, улмаар АНУ-д олон тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдан авч “мөнгө угаасан” мэтээр зарим сонин болон сайтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед олноор нийтлэгдлээ. Иймд намайг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй эдгээр үйлдэлтэй холбоотой эсэхийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсье” гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АТГ Монголд хэрэгтэй эсэхийг одоо л ард түмэн харцгаая даа
Ynen munuu olyylj ner turuu segeelgej avsan ni deer blgyi dee manai ylsiig tyiveeh gesen gadnii bodlogo yavaad bh shigee livi yls yasan bilee kaddafig 70ter bym $ toi geed l shyygij bgad l odoo iim baidal bga shy de ter yls
Өмнө нь тохирчихсонлдоо манан арилаагүй байхад илэрхүү хори гарсан охин 3 сая доллороор хаус аваад л их басаж байх шив цаг хугацаа шүүнээ