Ч.Сайнбилэг улс төрийн шахалтаар ажлаа өгсөн үү?
“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар томилогдоод сарын ч нүүр үзээгүй Ч.Сайнбилэг дарга улс төрийн шахалтаар албан ажлаа өгөх хүсэлтээ өгчээ. Чухам яагаад томилогдоод удаагүй байгаа албан тушаалаасаа чөлөөлөгдөх болов гэдэг нь олны анхаарлыг татаж эхлэв.
Тэрбээр ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаанаар биш зүгээр л дээрээс өгсөн дарамт шахалтын улмаас ажлаа өгсөн гэх хардлага байгаа ажээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь хоригдсонтой холбогдуулан тус албан тушаалд түүнийг томилсон юм. Тэрбээр өмнө нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан нэгэн.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь батлан даалтад гараад байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Сайнбилэг ажлаа өгсөн нь их учиртай ажээ. /викимон.мн/
URL: