Я.Батсуурь Тавантолгойд дахин очиж, гэрээний автор өөрчлөгдөх үү?

tolgouГалзууруулагч хэмээх хонь жилийн хаврын дунд сараас галзуу хурдтай өрнөсөн Тавантолгойн тухай ярианы эрч бага зэрэг саарчээ. Өмнийн говийн хөрсөн доор байгаа нүүрсээ хэнд, хэрхэн, яаж, ямар болзолтой өгөх тухайд амтай болгон нэг зүйл хэлж байлаа. Засгийн газрын төвшинд батлах гээд чадаагүй Тавантолгойн гэрээг  дагаж  өрнөсөн  үйл явдал “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Ч.Сайнбилэг ажлаа өгөхөө мэдэгдсэнээр үргэлжилж  байна. Өмнөх захирал Я.Батсуурь батлан даалтад гарч АН-ын бүлгийн хуралдаанд оролцсоны  дараа өрнөсөн үйл явдлуудаас харахад энэхүү гэрээнээс болж хэд хэдэн албан тушаалтнуудын суудал хөдөлгөөнд орж магадгүй болсныг хэвлэлүүд тоймлож эхлэв. Ч.Сайнбилэг захирал нэгэн цахим хуудаст байр сууриа  илэрхийлэхдээ “Манайх өнгөрсөн онд 54 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Одоогоор 107 тэрбум төгрөгийн татварын илүү төлөлттэй байна. Хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцэгдэж буй  энэ хариуцлагатай үед энэ ажлыг анх гардан хийж байсан Я.Батсуурь өөрийн  биеэр байх ёстой. Тиймээс би “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирлын  ажлаа өгье гэсэн” хэмээжээ. Түүний энэ ярианаас үзвэл  Я.Батсуурь захирлыг ажилд нь  буцаан томилох сонирхол АН дотроос байгаа юм байна.

Харин гэрээний төслийг гардан хийсэн М.Энхсайханыг Монгол Улсын сайд  хэмээх  албан тушаалаас нь буулгахыг хүсэгчид энэ гэрээг хойшлуулж байгаа хүмүүсээс гарч ирсэн бололтой. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн  хэсэг ажилчид түүний эсрэг лоозон барьж, тэртээ 1996 онд Ерөнхий сайд байсан үеийнх нь зарим нэг  шийдвэрийг эргэн сануулах аргаар М.Энхсайханаар оролдож  эхлэв. Иймэрхүү ажиллагаа явуулж түүнийг тоглоомоос гаргаад, өөр автортайгаар Тавантолгойн гэрээг батлах сонирхол нөгөө талд нь байх магадлалтай л юм.

Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх гэрээ спикерт  өргөн баригдаж, гишүүдийн гар дээр очоод нэлээд хэд хоночихсон. Тэгэхээр эрхэм гишүүд өнөөдрөөс эхлэн нэгийг бодож, хоёрыг тунгаасан дүгнэлтүүдээ ярьж өгөх байх. Тавантолгой төслийн 51 хувийг төр эзэмших гэх мэт нь анхнаасаа ойлгомжтой байх боломжтой байсан зүйл, заалтууд. Гэтэл үүнийг тээр сүүлд АН-ынхан улстөрийн шийдвэр  болгон гаргаж ирж байх юм. Үүгээрээ М.Энхсайханы бэлдсэн гэрээг бараг 100 хувь өөрчлөх юм шиг сэтгэгдэл төрүүлж байх шиг. Өнгөрсөн долоо хоногт болсон бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Тавантолгойн гэрээг ямар ч  байсан эхний хувилбараас нь нэг их өөрчлөхгүйгээр явуулах  ёстой гэж бүлгийн гишүүдээ ятгасан ч  нөгөөдүүл нь үгэнд нь сайн ороогүй гээд байгаа. Яг одоо гаргаж  болох дүгнэлтээр болТавантолгойн гэрээний асуудалд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрын түлхээ нэлээд хүчтэй байна. Харин нөгөө талд нь УИХ-ын дарга З.Энхболд, Х.Баттулга, А.Гансүх, Л.Эрдэнэчимэг нарын хүмүүс ажиллаж байгаа билээ. Ийм зөрчилдөөн дунд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх гэрээ нааш, цааш болж  байна.

Гэрээг УИХ-ын  хэлэлцүүлэгт бэлдэх ажлын хэсгийнхэн янз бүрээрээ хэлүүлж байгаад энэ долоо хоногт нэг дүгнэлт гаргах байх. Дээр дурдсанчлан энэхүү гэрээтэй холбоотойгоор Я.Батсуурь ажилдаа буцаж, М.Энхсайханы оронд өөр хүн очих төлөвлөгөө гаргаж  байхыг үгүйсгэхгүй л юм. Хэн нэгэнд ашигтай учраас иймэрхүү тохироо явж болох билээ. Гэхдээ гэрээ өөрчлөгдөх, хугацаа хойшлох, зарим  нэгний албан тушаал өөрчлөгдөх нь иргэдэд чухал биш. Тэд хамгийн гол  нь өөрсдийнх нь амьдралд хэрэгтэй гэрээ болоосой  гэж л хүсч  байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ө.БАТХҮҮ

 


URL:

Нэр: urangua Огноо: 4 May 2015

ene Zi -giin tsewer huwiin sanaa huwiin erh ashig ywj baigaa

Нэр: sandag Огноо: 4 May 2015

jenko uurt n mungu uguhgui gehleer enhboldoor turii barij l ene 2 neg sanaatai baigaa

Нэр: hog Огноо: 4 May 2015

hogiin enhbold ugaasaa nowsh ogtsruul taarna

Нэр: tenger Огноо: 4 May 2015

enhboldiig ogtsruulya

Нэр: Anonymous Огноо: 4 May 2015

enhbold ter jenkotoigoo hahaj uheesei

Сэтгэгдэл бичих