Аймгийн Засаг дарга нар бужигнаж эхлэв

44a7d126708fe404bigСонгууль дөхсөн энэ цаг үед аймгуудын Засаг дарга нар бужигнаж, дотроо халаа сэлгээ хийж, зарим аймгуудын Засаг дарга нарыг албан ажлаас нь халж эхэлжээ. Тухайлбал, Завхан аймгийн Засаг дарга Жамьянтивийг ИТХ нь үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргыг ч чөлөөлөхөөр хуралдсан байна.

Ажлаас нь чөлөөлсөн дарга нарын хувьд сөрөг хүчнийхэндээ шахагдаж хөөгдсөнгүй, харин намын нөхдүүд нь дотроо бужигнаж, удирдлагуудаа чөлөөлж орхисон аж. Дорнод аймгийн Засаг дарга Ганбатыг чөлөөлсөн байгаа бөгөөд түүний оронд дарга томилогдоогүй байгаа билээ. Ийнхүү аймгийн засаг ноёдыг Иргэдийн хурлын төлөөлөгчид нь буюу хамт хүчин зүтгэж байгаа журмын нөхөд нь хатгаж, ажлаас нь халдаг жишиг тогтож эхлээд байна гэнэ шүү. /викимон.мн/


URL:

Нэр: Дарханаас Огноо: 4 May 2015

Дарханы засаг дарга С.Насанбатыг огцруулсан бичгийг ИТХуралд оруулсан байна. Угаасаа идэж уухийн донтой луйварчин байгаа юм

Сэтгэгдэл бичих