Түймэрт өртсөн гэр бүлийн гурван хүнийг ГССҮТ-д хэвтүүллээ

gemtel0502Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 60 суманд 116 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Үүний 50 түймэр нь зүүн гурван аймаг болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсаныг албаныхан онцлоод байгаа.

 

Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт олон хоног үргэлжилсэн болон Сүхбаатар аймагт гарсан түймрийг бүрэн унтраагаад байна. Дорнод аймгийн Баян-Уул суманд хоёр долоо хоногийн турш асч, ихээхэн хохирол учруулсан түймэр цурманд орж унтарчээ. Мөн тус аймгийн Дашбалбар сумын Дэлгэр нуур гэдэг газар цурамнаас гал алдаж, Чулуунхороот сум руу орсныг уржигдар цурамд оруулан унтраасан байна.

 

Дорнод аймгийн Булган сумаас гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутагт орж, нэг өдөр, хоёр шөнө үргэлжлэн асаж, өчигдөр цурманд оруулсан байна. Түймрийн улмаас Сүхбаатар сумын 20 гаруй айлын гэр, мөн тооны мал шатжээ. Мөн гэр бүлийн гурван хүн түлэгдэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламжийг авсан ч иргэдийг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт шилжүүлээд байна.

 

А.Ханд

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих