“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал ажлаа өгчээ
Хориод хоногийн өмнө дөө, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилж байв. Тэрээр өчигдөр энэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Засгийн газарт өгсөн байна. Өөрөөр хэлбэл, өчигдрөөс өөрийн хүсэлтээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг орхилоо гэсэн үг. Ч.Сайнбилэг өмнө нь хүргэн Дэнзэнгийн оронд ЗГХЭГ-ын дарга болж байсан. Өдгөө хүргэн Дэнзэнгийн талаар ноцтой асуудал ихээр “яригдаж”, өөрөө гадаадаас ирэхгүй байгаа. Дараа нь захирал Я.Батсуурь нь баригдаад явчихсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилогдсон. Энэ компанийн өмнөх захирал Б.Энэбиш мөн л асуудалд орсон. Баригдаагүй ч Монголдоо ирж чадахгүй байгаа. Энэ утгаараа тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас эсэн мэнд мултарсан ганц захирал болж байгаа юм. Өдгөө Тавантолгойн төслийг ид хэлэлцэж байна. Ийм цаг үед ажлаа гэнэт өгсөн нь ямар шалтгаантай нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: