Үндэсний супер лигийн тавдахь тоглолт болж өнгөрлөө
Үндэсний супер лигийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилсээр байна. Өчигдөр “Дорнод Танан Гарьд”, “Дундговь Альянс Тех Харцага” багуудын цувралын 5 дахь тоглолт боллоо. Энэ тоглолтод “Дундговь Альянс Тех Харцага” өрсөлдөгчөө 91:76-аар хожиж, цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ.
Тодруулбал, “Дундговь Альянс Тех Харцага” 105:97
“Дорнод Танан Гарьд” 118:113 /Нэмэлт цаг/
“Дундговь Альянс Тех Харцага” 90:95
“Дорнод Танан Гарьд” 70:82
“Дундговь Альянс Тех Харцага91:76-р цувралыг 3:2 болгож чадлаа.
Харцагуудын хувьд дахин ганц удаа хожиход л цувралыг дуусгаж, аварга болох боломжтой бөгөөд түрүүлж дөрвөн хожил байгуулсан нь Үндэсний супер лигийн аварга болох юм.
URL: