Шар айраг үхлийн шалтгаан болдог гэдгийг мэдэх үү

Европ хүний нэг жилийн шар айрагны дундаж хэрэглээ 60 литр. Харин Чехэд энэ үзүүлэлт арай өөр буюу жилд 161 литр, германчуудын дундаж хэрэглээ 145 литр гэнэ. Хүмүүсийн олонхи нь шар айраг эрүүл мэндэд тустай хэмээн эндүүрдэг. Үнэн хэрэгтээ энэ ундаа том гүзээ, элэгний өвчлөл, зүрх судасны системийн хямралын гол буруутан байдаг. Нэг лонх шар айрганд байх спиртийн агууламж 100 грамм архиныхтай тэнцүү. Өдөр бүр шар айргаар ходоодоо баясгадаг хүний хоол боловсруулах замд асуудал гардаг нь нэгэнт нотлогдсон үнэн. Улмаар ходоодны шарх зэрэг амархан эдгэдэггүй олон өвчний эхийг тавьдаг аж. Элэгний цирроз гэж эмчлэхэд хүндрэлтэй өвчнийг ч шар айрагтай холбож байна. Нэгэнт элэг муудсан бол организмыг цэвэрлэх үүргээ биелүүлж чадахаа болино. Түүнээс гадна шар айраг хүний бие дэх хэрэгцээт микро болон макро элемент калий, магнийг хөөдөг. Бөөрний судасны хатуурал ч энэхүү шингэн талхтай холбоотой үүсдэг. Түүнчлэн эрчүүдийг бэлгийн сулралд амархан оруулж, үргүй болгох аюул буй тул шар айраганд шимтэн дурлах нь сайн зүйл авчрахгүй.


URL:

Сэтгэгдэл бичих