Гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадмын болзол хангаад байна

Монгол Улсын Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнд оролцож, 2.10.15 цагийн амжилтыг үзүүлж, VI байрт орсон байна.

32_7edaf9433a78d88e260dea5c4b624fd8b544fb01Тэрбээр Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийн сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээн уралдаануудад тогтмол оролцож ирсэн билээ.

Өнгөрөгч Ням гарагт болсон тус марафонд 20.000 оролцогч оролцож түүнээс манай улсын тамирчин Б.Сэр-Од Олимпийн эрхийн нормативийг биелүүлсэн байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр 2.38.51 цагийн хугацаанд замаа туулан барианд орсноор ирэх наймдугаар сард Бээжинд болох ДАШТ-ий эрхээ авлаа.

Марафон гүйлтэд эрэгтэйчүүдийн ангиллын эрхийн норматив 2.15.00 цагаас, эмэгтэйчүүд 2.43.00 цагаас дотогш гүйсэн тохиолдолд олимпын наадамд оролцох боломжтой байдаг байна.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос “Рио 2016″ олимпийн наадмын эрхийн болзлыг хангасан тамирчдыг ирэх тавдугаар сард албан ёсоор зарлах гэнэ. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд Олимпийн наадамд оролцох эрхийн нормативийг биелүүлээд байна.

Өнгөрөгч хоёрдугаар сард Хонгконгт болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Б.Мөнхзаяа 42 км, 195 метр замыг 2.38.43 цагт туулж, Олимпийн наадмын эрхийн болзлыг биелүүлж, улмаар гуравдугаар сард БНХАУ-ын Чүнчон хотод болсон Олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээнд 2.33.36 цагаар амжилтаа баталгаажуулсан юм.

Одоогоор манай улсаас буудлагын тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа “РИО-2016″ Олимпийн наадамд орох Монголын тамирчдын анхны эрхийг эх орондоо авчирсан. Мөн Хонгконгт болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Б.Мөнхзаяа 42 км, 195 метр замыг 2.38.43 цагт туулж, Олимпийн наадмын эрхийн болзлыг хангаад байна.

Үндэстэн

URL:

Сэтгэгдэл бичих