Ё.Гантуяа хамтран амьдрагчаа танихгүй гэж мэдүүлжээ

beb6544d2cca04dcbig
Монголд их хэмжээний гадаад валюттай ирээд сураггүй алга болсон гэх Германы иргэн Максимилиан Леонхард Клойбер “Голомт” хотхонд Ё.Гантөмөр гэгч айлд нас барсан байхыг цагдаагийнхан олсон.

М.Л.Клойберыг хөрөнгө оруулалтын компаниас их хэмжээний мөнгө залилан авч зугтсан хэмээн Интерполоос эрэн сурвалжлах болсон юм. Мөн Германы мөрдөгчид манай улсын мөрдөн байцаах албатай хамтран ажиллаж байгаа гэх мэдээлэл байсан ч манай улсын хууль хяналтынхан түүнийг 10 гаруй жил тас нуужээ гэх мэдээлэл ч гарав.

Талийгаачийн цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэнд задлан шинжилгээгээр оруулсан бөгөөд урьдчилсан байдлаар өвчний улмаас өөд болсон гэх хариу гарсан байгаа юм.

Харин энэ хэрэгт хамтран амьдрагч Ё.Гантуяаг нь сэжиглэн түүнийг гэр бүлийнх нь дөрвөн хүнтэй хамт хорьж саатуулсан байгаа бөгөөд тэрбээр “Би энэ хүнийг танихгүй” гэж мэдүүлжээ. /викимон.мн/


URL:

Нэр: зочин Огноо: 30 April 2015

юу гэж хамтран амьдрагчаа танихгүй гэж мэдүүлэхийн, худлаа мэдээлэл битгий бич, танихын дээдээр таньж байгаа байлгүй дэ

Нэр: зочин Огноо: 30 April 2015

Өдөр гэгээтэйд хардаггүй л байж л дээ

Сэтгэгдэл бичих