Л.Гансүхийг дахин шалгана
Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нартай холбоотой хэргийг энэ сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн прокурорын байгууллага руу хоёр дахь удаагаа шилжүүлээд байсан. Гэвч дээрх хэргийг Нийслэлийн прокурор хянан хэлэлцээд дахин мөрдөн байцаалтад буцаалаа. Иймээс АТГ Л.Гансүхтэй холбоотой хэргийг дахин шалгах юм.
Өмнө нь энэ хэргийг АТГ-аас тусгаарлан шалгаж байгаад прокурорт шилжүүлсэн ч мөрдөн байцаалт дутуу байна гэх шалтгаанаар буцаагаад байсан. Өөрөөр хэлбэл, Л.Гансүхийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж энэ хэрэгт 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаад зургаан хүнд цагдан хорих арга хэмжээ авч гурван хүнийх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж байсан юм. Товчхондоо дээрх зургаан хүний гурвыг нь цагдан хорьсон юм.
Ө.Энх
Зууны мэдээ
URL: