Аль Пачинoгийн охин цагдаад саатуулагджээ
Өнгөрсөн амралтын өдөр Нью-Йоркийн цагдаагийнхан нэрт жүжигчин Аль Пачиногийн охин, залуу найруулагч Жули Пачиног баривчилжээ. Энэ талаарх мэдээллийг People сэтгүүл баттай эх сурвалжаас мэдээлсэн байна. Хар өнгийн Mercedes Benz хөдөлгөөнд маш сэжиг бүхий байдалтай оролцож байсан бөгөөд цагдаагийнхан шалгаж үзэхэд жолооч нь архи хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Тэр нь 21 настай Жули байсан аж. Бүсгүй гурван шил шар айраг уухын зэрэгцээ марихуан татсан байсныг цагдаагийнхан тогтоожээ. Үүнтэй холбоотой Аль Пачино Лос-Анжелесаас Нью-Йорк руу маш яаралтай нисэж ирсэн бөгөөд дөрвөн цагийн дараа гэхэд охиноо барьцаагаар саатуулах байрнаас гарган авчээ. Аль Филе Спекторийн кино зураг авалтанд оролцож байгаа билээ.
К.Саша
URL: