Таван амтай тугал төржээ

6r6sf9dortsedliaksgnkpji2nХүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас амьд биетүүд ч мутацид орж, элдэв согогтой амьтан,  хүүхэд төрөх нь ихэсчээ. Үүний нэг жишээ болсон тугал Энэтхэгт төржээ. Тодруулбал, тус улсын хойд этгээдийн сүү, сүүн бүтээгдэхүүний фермийн үнээнээс  таван амтай тугал төрсөн байна. Үхэр нь Хинди соёлд амьдралын бэлгэ тэмдэг болдог аж. Иймээс орон нутгийн иргэд тус согогтой төрсөн тугалыг бурхан мэт үзэж, “Нанди” хэмээн нэрлэж, шүтэх болсон байна.Нанди гэдэг нь Хинди соёлд Крисна гэх бурхны хувилгааны нэр бөгөөд аз жаргал гэсэн утгатай гэнэ. Тугалыг төрсөнөөс хойш олон хүмүүс үзэж сонирхохоор тус фермийг зорих болжээ. Зорин очсон хүмүүс ихэд сүсэглэн сөгдөн мөргөж, тугалд ар гэрээ даатгах болсон аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих