Толгойгүй төрийн толгойтнууд
Төрийн ТОЛГОЙ-нууд нийгмийн амьдрал ард түмнийхээ эрх ашгийг нэг л шийдэж чадахгүй болчихжээ. Ер нь төрд гарч байгаа хүмүүс өөрийн гэсэн толгойтой юм уу бүү мэд. Ёстой л эртний нэгэн үлгэрт “манай хаан толгойтой билүү” гэдэг шиг манай төр толгойтой юу. Эсвэл бусдын толгойгоор сэтгэж, өөрийнхөө амны зоргоор ам хуурайгүй бурдаг л хүмүүсээр дүүрчихсэн юм биш биз.
Эргэлзээтэй энэ асуултыг сүүлийн үед яригдах ТАВАНТОЛГОЙ, ОЮУТОЛГОЙН гэрээний төслүүд төрийн тэргүүнээс эрхлээд НАМ ТОЛГОЙТОЙ хэсэг бүлэг хүмүүсийн мунхаглалаас болж гацаанд орчихов. Үүний нэн тэргүүн УИХ-ын АН-ын бүлгийн хэсэг нөхдийг хамгийн түрүүнд дурдчихвал буруудахгүй л болов уу. Учир нь намын дарга болоод УИХ-ын дарга З.ЭНХБОЛД Тавантолгойн гэрээний төсөл дээр гарын үсэг зурсан дарга цэргийг хоолноос нь салгана шүү гэж бараг л сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн нь толгойгүй төрийн эрхмүүдийн сүр хүчийг үгүй хийж одоо түүний харцаар хөдөлж байгаагаар илэрлээ. Тиймдээ л өнөө хаврын чуулган эхлэхэд 14 хоногийн хугацаанд шийдэгдэж өнөөдөр эдийн засгийн хүндэрлийн бага ч гэсэн намжаах байсан гэдгийг ажиглагчид өгүүлсээр байгаа ч тэдэнд дээд тэргүүнийхээ үгийг харсан эл байдал хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд.
Хэзээ нь хэлэлцэх нь ёстой л бурхан л мэдэх байх гэсэн тээнэгэлзэл, мөрөн дээр толгойгоо ашиглах ухаанаа мэдэхгүй ч амныхаа зоргоор бурах улстөрчдийн хийж байгаа ПОПУЛИСТ-ууд утга учираа олохоо байсан эргэлзээ тээнэгэлзээ нийгмийн хөгжилд уяа, чөдөр болсоор л…
Эх сурвалж: WWW.BOLOD.MN
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ер нь бол зогсоосон нь зөв болсон хэрэв энхсайханий хийсэн гэрээгээр үзэглэчихсэн бол одоо болоод ирээдүйд юу болох байсныг энэ нэг юм бичиж байгаа хүн ойлгодог юмуу үгүй юмуу өөрөө жинхэнэ толгойгүй хүн юм бишүү утгагүй юм бичихээ больвол яасан юм бэ том эрх ашгын төлөө жижиг эрх ашгыг хамгаалагч энхсайхан мэтийн хүмүүс л харин толгойгүй байх
Зогсоох угаасаа түмэн зөв. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр эх орны баялгийг тэгж хуудуу хөнгөн шийдвэрээр тавиад тууж болохгүй ээ. Энэ Чой гэж нөхөр одоо хэн бэ? Бүтэн нэр ч үгүй энэ нөхөр юуг буруу хэлсэндээ айгаад нэрээ ч бүтэн тавиагүй юм болоо хөөрхий амьтан. Угаасаа Монгол улсын эрх ашгийн эсрэг буруу дуугарч байгаагаа мэдэж байгаа нөхөр юм биш үү.
Энхболд даргыг дэмжиж байна. Ард түмний хэдэн үеэрээ идэх хөрөнгийг хэдэн Хятад, шуналтай зусарчид идэх болж байна уу. Монголын 3сая иргэний санал хүсэлт , дуу хоолой оролцож шийдэх том асуудал юм шүү.
ЭНХБОЛД ДАРГА ТАНЫ АРТ МОНГОЛ ОРНЫ МИНЬ ХУВЬ ЗАЯА БҮРЛЭЭРЭЭ БГАА ГДГИЙГ ЦАГ ЯМАГТ САНАЖ АЖИЛЛААРАЙ, ЭНЭ ЛУЙВРЫН ГЭРЭЭГ ЗОГСООХ НЬ ТУН ЧУХАЛ ШҮҮ,,,,
ЭСРЭГ САНАЛТАЙ ГИШҮҮДИЙГ УЛСТӨРӨӨС ЗАЙЛУУЛАА………..