Дуучин Э.Агиймаагийн нөхөр гэр бүлийг нь үймүүлсэн эмэгтэйг хорих анги руу илгээхээр шийдэв үү
“В” продакшнаас уран бүтээлээ эхэлсэн чадварлаг бүсгүйчүүдийн нэг болох дуучин Э.Агиймаа хүний гэргий, хүүхдийн ээж болоод урлагаас хэсэг зуур чөлөө авсан.
Дуучин бүсгүйг “Никитон” хамтлагийн дуучин Батчулууны төрсөн дүү Төрөөтэй гэрлэснийг фэнүүд нь сайн мэдэж байгаа биз ээ. Гэвч гэр бүлийнх нь амьдралд ан цав гарснаар Агиймааг урлагтаа эргэн ирлээ хэмээн шуугиж байсан юм.
Тэгвэл энэхүү мэдээлэл үнэн болохыг түүний нөхөр баталлаа. Тэрбээр “Зарим хүн хэзээ ч ухаан суухгүй юм даа. Айл гэрийн амгалан тайван байдлыг дахин алдагдуулах юм бол булхай, булчин хоёрыг чинь тоочоод сэжигтнээр татуулаад, эмэгтэйчүүдийн хорих анги гэдэг гэр рүү чинь найз нартай чинь явуулна шүү” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Мөн уг постынхоо дор “Эхнэрээс минь заавал салгах хүсэл чинь биеллээ” хэмээн тайлбар хийсэн байна.
www.mnews.mn
URL: