Занданшуулсан шарилд Засгийн газар 164 сая төгрөг зарцуулна
Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өвөрт нутагшуулсан Гэсэр Цорж Санжжав гэх лам хүний занданшуулсан шарил өнгөрсөн Нэгдүгээр сард Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс олдож нэлээдгүй шуугиан тарьсан.
Тус шарилыг хэнийх болохыг тогтоох ажлын хэсэг хүртэл гарч шуурхай ажиллан Гэсэр Цорж Санжжав гэх лам хүний занданшуулсан шарил болохыг тогтоосон билээ.
Тус шарилыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулах ажил эхэлж, дууссаны дараа хуучин байранд нь буцаан залахаар шийдэлд хүрсэн юм.
Тэгвэл уг шарилыг холбогдох албаныхан шалгаж хамгаалах, сэргээн засварлах, орон нутагт нь буцаан байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад зориулж, Засгийн газрын нөөц сангаас 164 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн байна.
Архангай аймгийн Цахир суманд Гэсэр Цорж Санжжавын занданшуулсан шарилыг буцаан залах ажиллагаа тун удахгүй ажил хэрэг болгох бололтой. /мэдээлнэ.мн/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene bol zoos oloh 1 shine arag shuu.avilgatai temtshiin nusnuud yugaa hiij bnaa.negel eh hun barij horson maluud.ene oilgmjtoi zohiomol mungu bosgoh arga shuu anhnaasaa shal hudlaa bsiin shuu dee.tagnuul tsagdaa giinhan hungun habdaj bolhgui shuu.buzar bulaig bultiij bgaad hiideg garuudiig shuud buudaajee.olon tumniii umnu.