“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2015” ТЭМЦЭЭН БОЛЛОО

p19k1bosq9147n1kqlvdf1i2h135a3

Сургуулийн өмнөх насны хүүхдийг  зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн боллоо. Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд дүүргийн цэцэрлэгүүдийн дунд, хоёр дах шатны тэмцээн дүүргүүдээс шалгарсан багуудын дунд буюу нийт 104 цэцэрлэгийн 1250 хүүхэд оролцсон.

Энэ жилийн тэмцээн нь Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд 3 дахь жилдээ “Хүүхэд ба Замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдаж байгаа аянтай давхцаж байгаагаараа онцлогтой. Шалгарсан нийт 10 багийн бяцхан хүүхэд багачууд мэдлэг чадвар, авъяас, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг 1 дүгээр байр,  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг 2 дугаар байр, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг 3 дугаар байр, Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн “Шонхор” баг тусгай байрыг тус тус эзэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих