Бяцхан охинд ирээдүй бэлэглэж тусламжийн гараа сунгана уу
Болдбаатар овогтой Намуунзаяа охин 13 настай Дорнод аймгийн 1-р арван жилийн сургуулийн 7-р ангид суралцдаг. Айлын том охин бөгөөд бусдад тусархаг ангидаа нэр хүндтэй охин юм. Тэрээр 2015 оны 3-р сард өнчин тархины хавдартай болох нь тогтоогдож яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Солонгос улсад хагалгаанд ороход 50-60 сая төгрөг, хагалгааны дараа нэг удаагийн 18 сая төгрөгийн өртөгтэй Гамма шарлаганд 2-3 удаа орох шаардлагатай байгаа ажээ.
Одоогийн байдлаар дорнод нутгийн зон олон болоод охины сургуулийн анги хамт олны зүгээс “1000 төгрөг-түмний сэтгэл” хэмээх сайхан сэтгэлийн хандивын аян зохиож 10-аад сая төгрөг цуглуулжээ. Жаргал зовлон ээлжилдэг энэ хорвоод зовох цагт нэгэндээ тусалж бяцхан охинд амьдрах ирээдүй хайрлаач хэмээн аав ээж гэр бүлийнх нь зүгээс нутгийн зон олон болон монголын сайхан сэтгэлт түмэн олноосоо тусламжийн гараа сунгахыг хүсэж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗӨВ ШҮҮ
ene zviltei yaj temtsh ystoi ym boloo zaluusa