Нохойны ченж хөвгүүд хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэжээ

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг, цагаан давааны хогийн цэгт энэ сарын 16-нд нас барсан эмэгтэйн цогцос байна гэсэн мэдээллийг холбогдох харьяа дүүргийн цагдаа нар авч шалгахад 70 гаруй удаа хутгалуулсан эмэгтэйн цогцос олджээ. Мөрдөн байцаалтын явцад талийгаач Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтан байсан аж.

Одоогоор Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар болон тус дүүргийн цагдаагийн албан хаагчид хамтран хэргийг шалгаж байгаа юм байна. Хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа дөрвөн этгээд нь Наран туул зах дээр нохой хулгайлж зардаг насанд хүрээгүй дөрвөн этгээд байсан аж. ЦЕГазраас уг хэргийг сэжигтнүүд ямар сэдэлтэйгээр үйлдсэнийг тогтоохоор нарийн ажиллаж байгаа ч тэдний таамаглаж буйгаар хулгайлсан нохдыг нь илрүүлчих гээд байсан учир хохирогч эмэгтэйн амь насанд халдсан байх магаддалтай аж.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих