Иргэдийн 1072 хувьцаа дутжээ
Засгийн газар Тавантолгойн асуудлаар хөрөнгө оруулагч нартай зөвшилцөлд хүрсэн тухай мэдээлэлтэй зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэд эргэн санав бололтой. Харин Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн https://net.schcd.mn/registration/ хаягаар орж дансаа шалгасан иргэд 1072 бус 1063 болж дутсан тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ талаар Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвтэй холбогдон лавлахад “Дүүргүүдийн Халамжийн газрууд Эрүүл мэндийн даатгалаа нэг жилээр бөглүүлэхдээ мөнгөө төлөөгүй иргэдийн хувьцаанаас нь тооцож бичилт хийсэн тохиолдол гарч байгаа. Мөн үүнийгээ иргэд санахгүй байгаа байх. Манай төв энэ үйл ажиллагаанд хамааралгүй учраас энэ талаар мэдээлэлгүй байна” хэмээв. Халамж хэлбэрээр иргэдийн дэвтэрт бичиж өгсөн хувьцааны зарцуулалт ҮЦТТТХТ-ын хаягаар шалгахад алдаатай гарах учиргүй талаар тус төвийнхөн ярьж байна. Учир нь тэд Халамжийн газруудаас тэд хувьцааны зарцуулалт, мэдээг авдаг аж. Тэгэхээр иргэд Эрүүл мэндийн даатгалаа жилээр бөглүүлсэн бол түүнийгээ санахгүй байгаа бол дүүргийнхээ Халамжид хандах учиртайг брокер диллерийн компаниин мэргэжилтнүүд болон ҮЦТТТХТ-ын хэлж байна.
Т.Эрдэнэ
Мэдээний эх сурвалж: http://time.mn/
URL: