“Зууны тулаан” болоход тав хоног үлдлээ
Филиппинийн Мунни Пахьяо, Америкийн Флойд Мэйвезер нарын тулаан Лас-Вегасын “МGМ Grand”-д эхлэхэд тав хоног үлдлээ. Тэд бол өнөө цагийн хамгийн шилдэг бас хамгийн их дуулиан дэгдээдэг боксчид. Энэ хоёрын өрсөлдөөнийг үзэхийг бокс сонирхогчид хамгийн ихээр хүсч байсан болохоор “Зууны тулаан” гэж нэрлээд байгаа юм. Өнгөрсөн зуунд ийм тодотголтой гурван тулаан болсноос алдарт Мохаммед Али.Жо Фрэзер нарын 1971 оны тоглолт тод үсгээр бичигдсэн түүхтэй. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар одоогийн тоглолт нэр хүндээрээ тэрхүү тоглолтыг давж гарах нь нэгэнт тодорхой болжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр халз тулааны шагналын сан нэмэгдэж 280 сая доллар болсон байна. Дэвжээнд гарсныхаа төлөө Мейвезер 180 сая доллар хуртэх бол Мэнни Пакьяо 100 саяыг авахаар өчигдөр эцэслэн тохиролцжээ. Цаггаа шуугиулж байсан Леннокс Льюис.Майк Тайсон нарын тоглолт 40 саяын үнэ хүрч байсан юм. Тэр тулаанаас Тайсон “дөнгөж” 17.5 сая долларын шагнал авч байжээ. Мэргэжлийн бокст цөөнгүй жин байдаг. Мэнни Пакьяо наймд нь дэлхийн аварга болсон нь мэргэжлийн боксчдын хамгийн дээд үзүүлэлт юм. Харин Флойд Мэйвезер таван жингийнх нь бүсний эзэн. Тэрээр мэргэжлийн боксын дэвжээнд 47 удаа гарч бүгдэд нь ялалт байгуулсны 26-г нь хүнд цохилтоор буулган авчээ. Пакьяо 64 тулааныхаа 57-д нь ялж, гуравт нь хүнд цохилтоор ялагдаж, хоёрт нь тэнцсэн байна. Тэдний өрсөлдөөнийг хоёр тэрбум хүн үзнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Монголчууд ч энэ супөр тулааныг үзэх боломжтой. Учир нь.Оросый нэгдүгээр суваг ирэх ням гаригийн 11 цагаас “Зууны тулаан”-ыг шууд дамжуулахаар болжээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: