Эрлэг… -ийн элчид илгээх ил захидал
(БЗД-ийн 12-р хороо, Монголын Нэгдсэн Хөдөлгөөний Удирдах Зөвлөлийн Гишүүн Бэлтгэл офицер)
Монголчууд эрт үеэс аливаа зүйлд бэлгэ дэмбэрлийн үүднээс хандаж түүндээ итгэсээр ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл энэхүү уламжлалыг манай төрийн эрхэнд байгаа зарим хүмүүс басамжлан доромжилж байгаагаас монгол төрийн “сүлд” бүдгэрч ард түмний төрд итгэх итгэл өдрөөс өдөрт суларч байгааг өнөөдөр бараг монгол хүн бүр төрийн тэргүүн нь нилээд хэдэн хүний амь настай холбоотой нь бэлгэ дэмбэрэлгүйн муу ёртой шууд холбоотой гэж ярилцдаг нь оргүй үг биш л болов уу?
Энд таны нэр байнга холбоотой яригддаг…
A. С.Зоригийн
Б. Адаацагын сумын Дашцэвэгийн
B. Таны өөрийн чинь жолоочийн
Г. Өвөр Монголын “Хоолон Гол” ХХКомпанид менежер Д.Зуунастын болон 2008 оны 7 сарын 01-нд амь үрэгдсэн хүмүүсийн тухай ярихгүй ээ. Учир нь үүнийг монголчууд байтугай гаднын зарим улс орон хүртэл тодорхой мэддэг учраас энд давтан нурших хэрэггүй биз ээ. Түүнээс биш Монголын нэгдсэн хөдөлгөөнд эдгээртэй холбогдох материалууд нэлээд байдаг. Харин энэ материалыг уншсан та бүхэн гэмт хэрэгтэнтэй хуйвалдаж байна гэж бүү санаарай. Учир нь төрийн болон хууль хяналтын байгууллагуудыг ойрын тойрон хүрээлэгчдээр дүүргэсэн учраас Ц.Элбэгдоржийг энэ албанд байгаа цагт хаана ч хандаад нэмэргүй гэдэг нь ойлгомжтой билээ. Харин энэ далимд монголчууддаа захиж анхааруулахад 2017 оны сонгууль ч болголгүй гадагшаа зугтана шүү гэдгийг санаж болгоомжтой байх нь зүйтэй биз ээ. Энэхүү жижиг ил захидлаа “Эрлэг”-ийн элчид илгээх гэж гарчигласны учир нь энэ нэрийг би ч зохиогоод байгаа юм биш энэ тухай захидлын сүүлд дурдъя.
А. Ц. Элбэгдорж та анх ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүний хувьд улсынхаа хил хязгаарыг эргэж явахдаа Дорноговь аймгийн Улаан-Уулын 7-аар застав дээр очиж тэндхийн бүх дарга, цэргүүдтэй уулзаж ярилцаад тэндээсээ “Овоот”-ын отрядад очсон юм билээ. Гэтэл: 7-заставаас таныг явсны дараа хилийн харуулд гарч байсан байлдагчид нэгнээ хөнөөж застав дээр ирж жижүүрт сууж байсан эмэгтэйг барьцаалж анги дээрээ ажиллаж, амарч байсан 2-3 нөхдөө хөнөөгөөд гаражид тавиастай байсан 69 машиныг хулгайлан зугтааж яваад Говьсүмбэр аймгийн нутгаас баривчлагдаж байсныг та ч мэдэж байгаа биз ээ!
Б. Таныг “Овоот”-ын отрядад очиход “Овоот”-ын отряд нь Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд байрладаг учир сумын засаг дарга С.Даваацэрэн сум орныхоо ажлыг үүргийнхээ дагуу танд ажлаа танилцуулаад салсан. Гэтэл засаг дарга С.Даваацэрэн таныг буцсанаас хойш 3 хоноод гэнэт нас барсан. Нас барсны дараа үхлийн шалтгааныг тодруулахаар шарилаас нь дээж авсан ч сум аймгийн эмнэлгүүдийг алгасан шууд хот руу явуулснаар шинжилгээний хариу шувууны өвчний халдварт вирусээр өвчилж нас баржээ гэсэн дүгнэлт гарсан. Үүнд шижиглэгдэхээр зүйл бол энэ суманд суурин ба уурхайтай учир нийт оршин суугаа хүн ам нь 10000 гаруй байдаг. Гэтэл энэ хүмүүсийн хэнд нь ч энэ халдварт өвчин халдварлаагүй байдаг нь бүр ч хачирхалтай санагддаг. Үүнээс Говь нутгийн ард түмэн Ц.Элбэгдорж танд “Хар мөрт”, “Цусан замт”, “Эрлэгийн элч” гэж хоорондоо гоншгонон ярилцдаг болохыг Элбэгдорж ч дуулж л байдаг биз. Тэртээ 1998 оны 3 дугаар сард Ялалтын талбай дээр болж байсан нэг том цуглаан дээр Баянхонгор аймгийн Заг сумын малчин өндөр настан Ж.Лхүндэв гэдэг хүн манай Баянхонгорчууд бид ойрын үед лав өөдлөхгүй ээ. Олон намын тогтолцоотой шударга сонгуульд хүн олдохгүй байгаа юм шиг очиж очиж Ц.Элбэгдоржийг сонгодог нь юү ч билээ дээ. Ц.Элбэгдоржийн үйл явдал эх оронд минь халдварлалгүй зөвхөн Баянхонгороор л хязгаарлагдаасай гэж хэлэхэд нь тэнд байсан хүмүүс энэ өвгөн мөн ч залж байна аа гээд тоглоом хийж байсан хүн одоо ч амьд сэрүүн байна. Тэр үйл явдлаас хойш Ц.Элбэгдоржийн үйл ажиллагаа, үг хэл, хийж байгаа ажлыг нь харахад Ж.Лхүндэв гэдэг тэр өвгөн хэчнээн алсын хараа, бодолтой, зөв дүгнэлт хийсэн нь тодорхой харагддаг. Энэ тухай олон зүйл нуршилгүй тэртээ 1993 онд эх орон, газар шороо, шударга үнэний төлөө тууштай тэмцэгч Очирбатын Дашбалбар Ц.Элбэгдоржид
Туйлдсан олон түмэндээ хоосон бүү амла Турсагыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ
Элбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүй Эрлэгт очих өдрөө хааяа бас санаж бай
гэж хатуу үнэнийг хэлж байсныг Ц.Элбэгдоржтон санаж явахад юү илүүдэх вэ.
Д.Бямбаа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: