Чаргаар гулгаж байгаад хүний аминд хүрсэн хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Хүүхдүүдийнхээ хамт Хандгайтад чаргаар гулгахаар очоод байхдаа золгүй байдлаар амиа алдсан иргэний талаарх харамсалтай мэдээллийг өмнө нь мэдээлж байсан.
Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж байснаар, талийгаачийг амиа алдахад хүргэсэн гэх чаргаар гулгаж байсан хүүд Эрүүгийн хуулийн 94-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан билээ. Уг зүйлийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас уг хэргийг Эрүүгийн хуулийн 27.1-т зааснаар “Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байна.” гэж заасан зүйл ангид хамаарах хэрэг гэдгийг нотолж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн байна. Уг заалт нь хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Zuv bna. Ashgui dee