“НУУЦ ЕРТӨНЦ” – ТҮР ҮЗЭСГЭЛЭН 2015 ОНЫ 05 САРЫН 01-НЫ ӨДРӨӨС ХАРХОРУМ МУЗЕЙН ТҮР ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМД НЭЭГДЭНЭ
Хархорум музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбагар бунхнаас илэрсэн 410 гаруй олдвор, 40 гаруй бунхны ханын зургийн баримжуулалтаас дээжлэн 210 гаруй үзмэр, бунхны ханын зургийн 11 гэрэл зургийг багтаасан иж бүрэн үзэсгэлэнг 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Хархорум музейн түр үзэсгэлэнгийн танхимд нийтэд дэлгэн үзүүлэх юм.
МЭ VII зууны үед хамаарах Түрэгийн язгууртны бунхан нь Монголд төдийгүй Төв Азийн бүс нутагт анх удаа илэрсэн баялаг олдвортой иж бүрэн ханын зураг бүхий байгууламж гэдгээрээ судлаачдын анхаарлыг ихэд татаж байна.
URL: