Гүнжтэй болсон Х.Акбота гадаадад хайртайгаа амьдарч явна

ao296579500201504250650“Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Х.Акбота урлагаасаа түр хөндийрсөн. Тэрбээр харийн орныг зорьсон бөгөөд саяхан шинэ хүнээ өлгийдөн авч бүл нэмсэн гэнэ шүү.
Анхны амьдралаа “Мотив”-ын Ганбаатай эхлүүлж, хөөрхөн хүүгийн ээж болсон ч хосууд удалгүй хоёр тийш болсон. Гэсэн хэдий ч цоглог бүсгүй шинэ хайр дурлалтай учирч цахим хуудсаараа шинэхэн амрагаа “гайхуулж”, хайрандаа умбаж яваагаа олонд зарлаж байсан удаатай. Тэд өдгөө охинтой болж Австралид амьдарч байгаа гэнэ.
Д.Ана

URL:

Сэтгэгдэл бичих