“Тэди” төвд зарагдаж байсан оригнал биш утаснуудыг буцааж хэрэглэгчийг хохиролгүй болголоо

1430113252553dcbe44cf06Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд хэрэглэгчдээс үүрэн холбооны оператор компаниуд, тэр дундаа гар утастай холбоотой төрөл бүрийн гомдлууд байнга ирдэг юм.

Тухайлбал иргэн Н, Ж нь Тэди төвөөс худалдан авсан 2 ширхэг Galaxy Note утас нь оргинал утас биш байна гэсэн гомдлыг гаргасаны дагуу тус төвийн үйлчилгээний менежертэй холбогдож иргэний гомдлыг барагдууллаа. Уг утсыг худалдан авсан иргэний баталгааны хугацаа дуусаагүй байсан тул гар утас хэрэглэсэн хугацааны шимтгэлийг хасч утасны үнэ болох / /510000 төгрөг/-ийг хэрэглэгчдэд буцаан олгууллаа. Харин иргэн Ж-ийн худалдан авсан утсыг хэрэглэгчийн хүсэлтээр өөр загварын гар утсаар солиуллаа.

Мөн тус төвөөс Galaxy Grand Prime гар утас худалдан авсан иргэн Т-ийн утасны дэлгэцний мэдрэгч ажиллахгүй байна гэсэн гомдлын дагуу хэрэглэгчийн хүсэлтээр гар утас хэрэглэсэн хугацааны шимтгэлийг хасч гар утасны үнэ болох /320000 төгрөг/- ийг хэрэглэгчид буцаан олгууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих