Л.Эрдэнэчимэг гишүүн балмагдахаараа худлаа ярьдаг

erdeen0203Монос компани хэл амны бай болоод жил тойрлоо. “Монос” эмийн сангийн хариуцлагагүй эмийн санчаас болж 16 хүүхэд эмэнд хордож амь тэмцэн байсан. Тэдгээр хүүхдүүд одоо оюуны хомсдолтой, саажилттай хэмээн оношлогдсон нь ч бий. Тухайн үед УИХ-ын гишүүн, “Монос” группийн захирал Л.Эрдэнэчимэг ETV телевизийн “Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгт орохдоо “Энэ хүүхдүүдэд бүх насаар нь эмчилгээ хийлгэнэ. “Монос” компаниас хариуцахаар болсон” гэж ярьсан байдаг.

Харин энэ мэдээлэл нь худлаа байсанд хордсон хүүхдүүдийн эцэг эхчүүд тун их бухимдаж гомдолтой байгааг хэлжээ. Учир нь Л.Эрдэнэчимэг гишүүний хэлсэн тэр амлалт өнөөг хүртэл биелээгүй бөгөөд яагаад худлаа ярьсан талаар нь асуухад тэрээр “Сурвалжлагч нар гэнэт асуухаар нь балмагдаад хэлчихсэн юм” гэх утгатай юм ярьжээ.

Эцэг эхчүүд үүнд үнэхээр гомдолтой байгаагаа хэлж УИХ-ын гишүүн хүн байж ийм байж боломгүй худлаа ярьж төр толгойлж яваа хүн ийм худалч байж болохгүй хэмээн бодож байгаагаа хэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих