“ЧИНГИС”-ээс том дараагийн бондын сураг

bondТавантолгой, Сонгуулийн хууль гээд улс төр энэ өдрүүдэд сонирхолтой байна. Хүн бүрийн анхаарал энэ хоёр сэдэв дээр төвлөрч байхад улстөрчид нь харин өөр зүйлд анхаарч байгаа гэвэл та итгэх үү. Яг л Цагаан сарын битүүнд, эсвэл наадмаар хууль бөөнддөг шигээ Тавантолгой, Сонгуулийн хууль хоёроор хөшиг татаж байгаад УИХ нэгэн хууль баталж мэдэх нь. Энэ бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Бүр тодруулбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 10-нд өргөн барьж, УИХ дараалал харгалзахгүйгээр өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн төсөл л дөө. үзье.

Энэ төсөл нь төмөр зам, эрчим хүчний салбарт авах хууль зээлийг улсын өрд оруулж тооцохгүй байх агуулгатай. зээл Өөрөөр хэлбэл, хэрэв энэ чигээр нь хууль болгон баталбал Засгийн газар бонд гаргаад төмөр зам тавилаа гэхэд, эсвэл цахилгаан станц байгууллаа гэж бодоход зээлсэн мөнгийг нь улсын өр гэж тооцохгүй нь. Ерөөсөө л Монгол Улсын өр таазандаа тулчихсан учраас нэмж зээл авахын тулд салбар, салбараар нь хуулийн хязгаараас хасч байна гэж ойлгож болох юм.

Хуулийн төслийн “танилцуулга”-ыг түр хойш тавиад хөшигний цаана явж байгаа улс төрийг нь тодотгох гээд үзье. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, энэ төслийг УИХ хууль болгон батлах юм бол дараа, дараагийн томоохон зээлүүд “хаалга тогшоод” хүлээж байгаа юм байна. Юун Хөгжлийн банкны 580 сая доллар, юун “Чингис” бондын 1.5 тэрбум доллар, юун “Самурай” бондын 300 сая вэ. Төмөр зам дээр л гэхэд 2-3 тэрбум ам.долларын зээл яригдаж байгаа юм байна. Эрчим хүчний салбарын хувьд нэг тэрбум ам.долларын зээл авах яриа хэлэлцээ Засгийн газрын төвшинд аль хэдийнэ шийдэгдсэн.

Энэ бүхэн нь ч зах зухаасаа тодорхой болсон. Хятадын дарга Си Зиньлиний Монголд айлчлахдаа амлаад буцсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Эгийн голын усан цахилгаан станцад зориулж авах Засгийн газрын шийдвэр аль эрт гарчихсан. Энэ төсөлд 827 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн ТЭЗҮ нь ч бэлэн болсон байгаа. Харин төмөр замын хувьд 2-3 тэрбум ам.долларыг БНХАУ болон бусад эх үүсвэрээс босгох яриа хэлэлцээ цөөн хүний хүрээнд яригдсан гэх мэдээлэл байна. Энэ бүх зээлийг авахад саад болоод байгаа ганц зүйл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Монгол Улсын өрийн тааз юм. Нийгмийн сэтгэлзүйгээ бодсон ч, улс төрийн орчноо харсан ч өрийн таазыг өсгөх боломж байхгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаа өрийн таазыг өөрчилж чадахгүй учраас л төмөр зам, эрчим хүчний салбарын өрийг “өрд тооцохгүй” байх хувилбарыг хуульчлах гэж байгаа нь энэ.

Хамгийн гол нь “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг босгосны маргаашаас нь шахуу Монгол Улсын өрийг тоолж, бүр хүн нэг бүрт хувааж ярьж явсан МАН-ынхан хаана явна вэ. Тэд ярьснаа мартсан уу, эсвэл бид ярьсныг нь мартсан уу. Загасыг найман секундын ой санамжтай гэдэг юм билээ. Тэгэхээр МАН нэг бол загаснаас богинохон ой санамжтай байх нь, эсвэл тэд Монголын ард түмнийг загаснаас богинохон ой санамжтай гэж боддог бололтой.
Ингэж бичсэн нь Монгол Улсыг дааж давшгүй өрөнд орууллаа гэж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санаачилга гаргасан нь МАН-ынхан. Мөн Монгол Улсын өрийг нэмэхгүй гэж АН-тай гэрээ байгуулж засагт орсон нь бас л МАН-ынхан. Бага хурлын шийдвэрийг нь харсан ч, АН-тайбайгуулсан гэрээг нь үзсэн ч өрийн таазыг өсгөхгүй байх тохиролцоо бий. Тэгэхээр өр нэмж тавих бололцоо нээхийгжишээ нь засагт орох шийдвэр гаргасан МАН-ын Бага хурал нь мэдэж байгаа юу. “Чингис” бондыг нугалснаас том зээл авах үүдийг МАН-аас томилогдсон Сангийн сайд нь УИХ-д оруулж байгааг, МАН-ын УИХ дахь бүлгийн зарим гишүүн нь дэмжиж кноп дарсныг Бага хурал нь мэдэж байгаа болов уу. Мэдэж байгаа бол МАН засагт орох гэж л монголчуудыг өрөөр айлгаж, хоосон улс төр хийж байжээ. Мэдэхгүй байгаа бол энэ хуулийн өөрчлөлт нь магадгүй Засгийн газрын хувь заяатай тэнцэж мэдэх юм. Ийм л гаргалгаа харагдаж байна.

Төмөр зам, эрчим хүчний салбарт тавих зээл нийлээд 3-4 тэрбум ам.доллар байх нь бараг л тодорхой болчихсон үнэн бололтой. Яагаад гэвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсын өрийн тааз ДНБ-ий 58.3 хувь байх ёстой. Энэ бол парламентад суудалтай бүх намын хамтдаа хүлээн зөвшөөрсөн одоогийн өрийн бодит хэмжээ. Гэтэл Өрийн удирдлагын тухай хуулийг УИХбаталж, зарим өрийг улсын өрөөс хасч тооцох болсноор Монгол Улсын өр өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар ДНБ-ий 44.2 хувь буюу нэрлэсэн үнээр 13 их наяд төгрөг болж буурсан. Ингэхээр өрийн тааз 58.3 хувиас одоогийн бодит өр 44.2 хувиа хасахад л энэ засагт ДНБ-ий 14.1 хувьтай тэнцэх хэмжээнд өр тавих орон зай байна. Гэтэл төмөр зам, эрчим хүчний салбарыг зориуд өрөөс хасч байгаа нь энэхүү орон зайд ч багтахгүй хэмжээтэй зээл хэрэгтэй байгааг харуулж байгаа болов уу. “Чингис”-ээс том дараагийн бондын сураг ийм байна

 

Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих