Э.Бат-Үүлийн хүү “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэрээр 5,1 тэрбум төгрөг авчээ

3

Хэн нэгэн даргын хүргэн эсвэл хүүхдүүд томоохон тендерийг хаалтгүй авч, түүнийхээ мөнгийг улсын төсвөөс гаруулж авдаг тухай яриа сүүлийн үед чих дэлсэх боллоо. Тэгвэл энэ удаад Улаанбаатар хотын захирагч, хотын дарга Э.Бат-Үүл тендерийн асуудалтай нэр холбогдоод байгаа аж. Тодруулбал, түүний хүү Б.Чулуудайгийн “Гранд Лайн” ХХК -нь “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэрийдлээр 11 тэрбумын гэрээ хийж үүнийхээ 50 хувийг нь бэлэн гаргуулж аваад байгаа аж. Мөн 4,870,800,000 төгрөгийг мөн гаргуулж авсан тухай “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн тайланд дурдагдсан байна. Хэрэв энэ үнэхээр үнэн бол хотын дарга маань ашиг сонирхолыг зөрчил гаргаж өөрийн хүүхдийн компанид тендерийн эрхийг өгсөн гэсэн үг. Үүнээс гадна түүний хүүгийн “Гранд Лайн” ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээх нийслэлийн томоохон төсөлд орж инженерийн шугам сүлжээний зураг төсөл хийсэн хэмээн 347,800,000 төгрөгийг 100% гаргуулан авсан нь шуугиан дэгдээж байсан юм.

Хэрэв энэ үнэхээр үнэн бол АТГ хотын даргыг шалгаж эхлэх нь тодорхой биз ээ. /залуу.ком/

1

2


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 April 2015

Болиоочээ ичэж амьдраач ард ьүмэн чинь хэцүү бна

Нэр: шударга гар Огноо: 28 April 2015

баталгаагуй мэдээ санаатай тавьбал яадгийг эрх биш мэдэж бгаа байлгүй дээ.

Нэр: 2 Огноо: 30 September 2016

Хүн бас ийм хүн гэж байдаг аа

Сэтгэгдэл бичих