Энэ долоо хоногийн урлаг спортын онцлох үйл явдал

judoМонгол улсыг төлөөлөн гадаадын нэртэй тэмцээнүүдэд орж гайхамшигт амжилтаа бататгаж яваа Н.Түмэнцогт өөрийн хоёр дахь тулаанаа хийлээ. Тэрээр АНУ-гийн Калифорниа сужийн “Stub hub” хэмээх задгай цэнгэлдэхэд тулалдаж 84 секунтийн дотор ялалтаа байгуулж чадсан байна. Харин сагсан бөмбөгийн мэргэжлийн лигт тоглож байгаа Т.Санчир “PBA” тоглож байгаа бөгөөд эхнийхээ тоглолтоо 100:89-ын харьцаагаар хожил авсаны 25 оноог багтаа авч байсан байна.

Байгалийн гамшигаар зүүн гурван аймгийн ард түмэн түймэрийн аюулд өртөөд байгаатай холбоотойгоор манай жүдо бөхийн холбооны тамирчид өөрийсдийн зүгээсээ 10 сая төгрөгийн хандивын сан бүрдүүлж Сүхбаатар аймгийнханд тусламжийн гараа сунгалаа. Мөн Олимпийн эрх авах жүдо бөхийн цомын цуврал тэмцээнүүд буурал тивд үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд манай тамирчид Сингапур, Словенийн жүдочидтой хамтарсан бэлтгэл хийхээр манай оронд ирэх сарын нэгэнд ирж 14 хоногийн бэлтгэлд гарах ажээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар монгол орны нийт нутгаар нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх урайг дэмжиж баруун таван аймгийн нийт биеийн тамирын аргазүй нар чуулсан байна. Энэхүү чуулганаар нийтийн биеийн тамирыг идэвхжүүлж хөдөлгөөний хомсдолоос гарах нь нэн чухал гэдгийг онцолсон байна.

Урлагийн салбарт”Blue moon” галерайд Монголын эмэгтэй гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэн нээгдсэн юм. Уг үзэсгэлэнгээр эмэгтэйчүүд өнөөгийн нийгмийн амьдрал болоод хүний мөн чанарыг зургийн хэлээр илэрхийлэх гэсэн нэгэн өвөрмөц шийдлээрээ нэгдсэн байна.

Мөн “Чонон сүлд” киногоороо олныг байлдан дагуулж чадсан авьяаслаг бүсгүй жүжигчин Р.Анхням төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС медалаар энгэрээ мялаасан билээ. Ингэж залуу авьяаслаг жүжигчинг цаашдын уран бүтээлээ улам илүү сайн хийхийг сануулсан үйл явдал боллоо.

 


URL:

Сэтгэгдэл бичих