Арай ч дээ Ардчилсан намынхаан, дахиад засгаа огцоруулах нь уу?

150424araishcdee_700x700

УИХ-ын нэр бүхий гишүүд ирэх долоо хоногт Засгийн газрыг огцоруулах санал өргөн барина гэж дуулдав. Шалтгаан буюу үндэслэл нь 1072 хувьцааг үнэлгээтэй болгох асуудлыг Тавантолгойн гэрээ хэлцэлд тусгайлан бүлэг болгож оруулж ирээгүй гэж үзэж байгаа гэнэ. 2012 оны сонгуульд Ардчилсан нам олуулаа болж ,ялалт байгуулсан. Н.Алтанхуягийнхаа “ Шинэлчэлийн” нэртэй засгийн газрыг намын нөхөд нь өөрсдөө хор найруулж явсаар байгаад татаж унагаж чадсан юм. Ч.Сайханбилэг л хийж бүтээж чадна, Ардчилсан намынханы алдааг залруулж чадна хэмээн санал нийлцгээж байсан нь саяхан. Гэтэл одоо Ч.Сайханбилэгийнхээ засгийн газрыг үйл ажиллагаа явуулах чадваргүй хэмээн дүгнэж, хариуцлага тооцох тухай бодоцгоох болжээ. Ардчилсан намын гишүүд дунд ч бусад намын гишүүд дунд ч энэ засгийн газрыг огцоруулах “мөрөөдөл”-д автаж яваа нэг биш гишүүн байгаа бололтой байна. Ер нь бол энэ удаагийн парламентэд Засгийн газрыг огцоруулж “тоглох” чин хүсэлтэй нэг нь олон орж иржээ. Тиймдээ ч өмнөх засгийн газраа төвөггүй “устгаж” чадсан юм. Өчигдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “ЭрдэнэсТавантолгой”  компаний 1072 хувьцааны асуудлаар төрийн ордонд мэдээлэл хийв.  Энэ үеэрээ тэрээр :  УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж иргэдийн 1072 хувьцааг үнэлгээтэй болгох асуудлыг Тавантолгойн гэрээ хэлцэлд тусгайлан бүлэг болгож оруулж ир гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Гэтэл энэ шийдвэрийг Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар хэрэгжүүлээгүй. Тавантолгойн гэрээг боловсруулах ажлын хэсэг уг асуудлыг орхигдуулсан нь Өргөдлийн байнгын хорооны тогтоолыг биелүүлээгүй байна гэж үзэхэд хүргэлээ. Өргөдлийн байнгын хороо бол УИХ-ын эрх бүхий байгууллага. Эндээс гарсан тогтоолыг Засгийн газар холбогдох баримт бичигт тусгаад явах ёстой. Гэтэл иргэдийн санал гомдлыг үл тоосон учраас Шийдлийн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.  Засгийн газар үйл ажиллагаа явуулах чадваргүй байна” хэмээн мэдэгдлээ. Энэ мэтчилэн Ч.Сайханбилэгийн засгийн газрыг чичлэгчид нэг биш гарч ирэхээр байна. Арай ч дээ Ардчилсан намынхаан, дахиад л засгаа огцоруулах нь уу? Явж явж ард нь танай намынхан өөрсдөө л байдаг гэдгийг улс төрийн хүрээнийхэн, ер нь бол учир мэддэг хүмүүс мэдээд л байгаа шүү дээ…

Ж.Булгантамир /хүннү.мн/


URL:

Нэр: АН-г бүр татан буулга Огноо: 24 April 2015

АН-г бүр татан буулга. Монгол улсад маш их хэмжээний хохирол учруулсан. Төрийг санаатайгаар зохион байгуулалттайгаар мэдэлдээ авч Монголд маш их хохиролтой хуулиуд баталсан, маш аюудтай гэрээнүүд баталж авилгал авсан гээд их но байна.

Нэр: irgen Огноо: 24 April 2015

2 толгойгоо л эргэлтэнд оруулах хэрэгтэй

Нэр: насаа Огноо: 24 April 2015

ardiin namiig buruutgaj bas bolohgvil bolowuu adilaa adil godildoo godil bh

Нэр: иргэн Огноо: 24 April 2015

энэ сайт ардын намын сайт юм бнал даа арайл бишээ

Нэр: иргэн Огноо: 24 April 2015

Ашиггүй болох нөхцөлд Хиншүү Ганбаатар буруутай зүв зүгээр явж байсан төслийг зогсоох байнга хийж хөрөнгө оруулагч нарыг хөөснөөс болсон. Мэдээж энэ тохиолдолд мөнгөгүй болсон Монголыг барьцаанд оруулах нь лавтай

Нэр: Зочин Огноо: 24 April 2015

Улсын их хурал Засгийн газраа ингэж үгүйсгэж дээрэлхэж болохгүйй эээ Нэг л улсын төлөө зүтгэж бж нэгдээд ниййлээд ажиллах хэрэгтэй шд ээээ

Нэр: Зочин Огноо: 24 April 2015

Namiin site etr gj yugaaa yriad bgan hhha bs tm yum bdiimu

Нэр: Ган-Од Огноо: 24 April 2015

Шийдлийн ЗГ бол хийх юм аа хийгээд л явж бгааа Тавантолгойн асуудлыг ч тэр УИХ биш ЗГ шийдэх ёстой бсн юм тэгсэн бол өдийд ингэж гацаалтанд оркуул бсан юм ааа

Нэр: зочин Огноо: 24 April 2015

муу ерөнхий сайдыг ард түмэнд гай болохоос нь өмнө авч хаях нь хамгийн зөв алхам

Нэр: jervis Огноо: 26 April 2015

Ashgui dee mash turgen ungaah hergetei!!!!!

Нэр: Зочин Огноо: 10 June 2015

Ийм арчаагүй чадваргүй засгийн газрыг цаг алдалгүй огцруулж арчилсан нам алдсан нэр хүндээ олж авч магадгүйш дээ. Очиж очиж Сайханбилэг, Баярцогт нараар удирдуулаад байхдаа ч яахав дээ. Гадныхны гар хөл болсон ийм хүмүүсээ ахиж улс төрд гаргаж намынхаа нэрийг харлуулахгүй байхыг эрүүл саруул гишүүд нь ойлгох байлгүй дээ.

Сэтгэгдэл бичих