Америкийн армийн нисгэгчгүй тагнуулын онгоц 6 хүний аминд хүрэв

Америкийн армийн нисгэгчгүй онгоц Пакистаны Афганистантай хиллэдэг бүс нутаг болох Өмнөд Вазиристанд зургаан хүн сууж явсан цэргийн машин руу агаараас довтолж хөнөөсөн хэмээн нэрээ дурдахыг үл хүссэн эх сурвалж Пакистаны хэвлэлд мэдээлснийг CNN агентлаг уламжилжээ.
Ямартай ч тус бүс нутагт машинтай явсан зургаан хүн үрэгдсэн нь баттай хэмээн албаныхан мэдэгдсэн ч америкийн нисгэгчгүй тагнуулын онгоц энэ хэрэг явдалд хамаатай эсэх талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй гэжээ.
Одоогоор америкийн тал энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.

О.Нар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих